sonin.mn
 
ТОКИО. /Nikkei/. Энэтхэгийн сургуулийн хүүхдүүдийг өдрийн хоолоор үнэгүй хангадаг сан болон биомиметикийн салбарт амжилт гаргасан Хятадын эрдэмтэн, түүнчлэн Монголыг ардчиллын замд оруулахад хувь нэмрээ оруулсан жүжигчин зэрэг байгууллага, хувь хүмүүс Японы хэвлэл мэдээллийн “Nikkei” группын “Nikkei Asia Prize” шагналыг өнгөрсөн ням гарагт Токио хотноо гардан авлаа.
 
 
Уг шагналыг 21 жилийн өмнөөс Азийн бүс нутагт өөрчлөлт хийсэн хүмүүст олгож эхэлсэн байна.
 
Дэлхийд маш олон тодорхой бус асуудал үүсээд байгаа билээ. Тиймээс дэлхий дахинд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд үйл ажиллагаа явуулж, мэдлэгийг дэлхий даяар түгээх нь маш чухал юм. Энэ удаагийн шагналыг хүртсэн хүмүүс бүгд ийм гавьяатай гэж Сонгон шалгаруулах хорооны дарга, Японы бизнесийн Кейданрен лобби бүлгийн тэргүүн Фүжио Митарай ярилаа.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг