sonin.mn
ЙОХАННЕСБУРГ. /Anadolu/. Йоханнесбург хотоос холгүй орших Совето дүүрэгт хар арьст оюутнууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсний 40 жилийн ойг өмнөд африкчууд дурсан тэмдэглэлээ.
 
1976 онд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг бослого дэгдсэн газарт өмнөд африкчууд өчигдөр цуглан, ёслол зохион байгуулжээ.
 
Уг бослогын үеэр хэдэн зуун оюутныг цагдаа нар буудан хөнөөсөн юм.
 
Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд цэг тавьснаас хойш 20 гаруй жил өнгөрөөд байгаа хэдий ч ӨАБНУ-ын цагаан болон хар арьстнуудын хооронд баян ядуугийн ялгаа их хэвээр байна.
 
Хар арьстнуудын хүүхдүүд өнөө хэр нь сургууль цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байгаа юм. Нэг хэсэг нь дүрэмт хувцас худалдаж авах чадахгүй байхад нөгөө хэсэг нь сургуульдаа очихын тулд өдөр бүр 3 цаг алхаж байна.
 
Уг бослогод оролцож байсан нэгэн эрэгтэй “боловсролын эрх чөлөөний төлөө тэмцэж яваад амь насаа алдсан олон оюутнуудыг хүмүүс дурсан санаасай гэж би хүсч байна” гэж яриад, боловсролын салбарт өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахыг засгийн газарт уриаллаа.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг