sonin.mn
ВАШИНГТОН./АР/.АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны охин Челси Клинтон болон түүний нөхөр Марк Мезвински нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.
 
“Марк бид хоёр хүүтэй болсноо тэмдэглээд баяр хөөр, хайранд умбаж байна” гэж твиттер хуудсандаа Челси Клинтон бичжээ. Тэд хүүдээ Айдан Клинтон Мезвински гэсэн нэр өгсөн байна. 2014 онд тэд Шарлотт охиноо өлгийдөн авч байжээ.
 
Бяцхан хүү бол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон болон Ерөнхийлөгч асан Билл Клинтон нарын хоёр дахь зээ нь юм. Хиллари Клинтон өөрийгөө твиттерийн намтартаа “эхнэр, ээж, эмээ” гэж тодорхойлсон байдаг аж.
 
Хилларигийн өрсөлдөгч, Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай байгаа Дональд Трамп ч мөн адил саяхан шинэ зээтэй болсон юм. Түүний охин Иванка өнгөрсөн гуравдугаар сард гурав дахь хүүхэд болох Теодорыгоо төрүүлжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг