sonin.mn
ШӨХТГ-аас олон нийтийн цахим сүлжээн дэх хуурамч хаягуудыг илрүүлэн хариуцлага тооцохоо мэдэгдлээ. УИХ-ын болон орон нутгийн сонгууль ойртсон энэ үед Facebook.com, Twitter.com сүлжээнд хуурамч хаяг, хуудас нэмэгдэх болсон байна.
 
Иймд хуурамч хаягуудтай тэмцэх зорилгоор ШӨХТГ нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг нээх замаар бусдыг гүтгэн доромжлох, хууль зөрчих, хэрэглэгчдийн эрхэд халдаж байгаа этгээдийг олж тогтоох, эзэмшигчийг нь шалгах ажлыг явуулж байгаа аж.
 
Тиймээс хэрэглэгчид Facebook.com/ШӨХТГ Монгол хаяганд болон 263776 тоот утсанд хандаж, гомдлоо гаргаж болох юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг