sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагаас зарласан ч одоог хүртэл эхлээгүй байна.  УИХ-ын чуулганыг өнгөрөгч тавдугаар сарын 23-наас энэ сарын 23 хүртэл завсарлуулж, өчигдрөөс хэвийн ажиллахаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс байнгын хороо, нэгдсэн хуралдааны тов зарласан.
 
Энэ дагуу өчигдөр гурван байнгын хороо хуралдах байсан ч ганцхан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдээгүй юм. 
 
Хуваарийн дагуу байнгын хороодоор хэлэлцсэн төслүүдийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлах байсан. Ингээд зөвхөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцсэн таван асуудлыг чуулганаар хэлэлцэх болсон юм. 
 
Гэвч чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц хүрэхгүй байгаа учир одоог хүртэл эхлээгүй байна.
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг