sonin.mn
Засгийн газрын ээлжит 36 дугаар хуралдаан өнөөдөр 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болж, нийт найман асуудал хэлэлцэнэ.  Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргын айлчлалын дүнгийн тухай, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2017 оны төсвийн хязгаарыг батлах тухай, Үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай, Боловсролын баримт бичгийн лавлагааг цахим хэлбэрээр олгох тухай, Олон улсын спортын их наадам зохион байгуулах тухай зэрэг асуудал хэлэлцэх юм. Мөн Гадаад хэргийн сайдын айлчлалын дүн, Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар танилцуулах юм байна. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг