sonin.mn
Дорнод аймаг БНХАУ-тай хоёр боомтоор хиллэдэг. Хамгийн их хөл хөдөлгөөнтэй боомт болох Хавирга ар хашаантын боомтоор өдөрт дунджаар 500-1000 хүн өмнөд хөршийг зорьдог байна.
 
Хил нэвтрэгсдийн ихэнхийг хувийн бизнес эрхлэгчид  эзэлдэг. Тус боомт нь 1992 онд нээгдэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд эдүгээ Монгол Улс, БНХАУ-ын иргэд хил орчмын худалдаа арилжаа хийх зорилгоор зорчдог байнгын ажиллагаатай томоохон боомт болон өргөжжээ. Сүүлийн үед БНХАУ-ын Манжуур хотыг зорих аялагчдын тоо ч өссөн үзүүлэлт гарчээ.
 
Манай иргэд Улаанбаатар хотоос Чойбалсанг дамжин тус хотод зорчдог. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Зүүн бүс дэх газар ОХУ-д гарцтай  авто замын Ульхан, Эрээнцав, БНХАУ-д гарцтай Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Бичигт, Олон улсын агаарын замын Чойбалсан боомтуудыг хариуцан ажилладаг юм.
 
Б.Туяа
Эх сурвалж "Монцамэ" агентлаг