sonin.mn
ИХ болон аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгууль Сэлэнгэ аймагт хэвийн явагдаж өндөрлөлөө. УИХ-ын 25 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Н.Оюундарь, 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, 27 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбат нар ялалт байгууллаа.
 
Харин аймгийн ИТХ-ийн 37 тойрогт 24 нь МАН, 13 нь АН, нэг бие даагч ялалт байгуулж Сэлэнгэ аймагт МАН энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа.   
 
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг