sonin.mn
МАН УИХ төдийгүй НИТХ-д олонхи болоод буй. Иймээс тус нам Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын даргыг нэн тэргүүнд томилж, улмаар хотын удирдлагуудыг бүхэлд нь өөрчлөх нь тодорхой. Тэгвэл Нийслэлийн Засаг даргаар хэн ажиллах вэ? гэдэг асуудал МАН-д ид яригдаж байна.
 
Уг нь зүй ёсоороо Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй Нийслэлийн засаг дарга болох ёстой. Гэсэн ч сонгуулийн үеэр ярьсан 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор түүнийг Нийслэлчүүд хүлээж авахгүй тул НИТХ дахь МАН-ын бүлгийг 4 жил удирдаж, МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар амжилттай ажилласан Д.Амарбаясгаланг Нийслэлийн Засаг даргаар ажиллуулах саналыг тус намын жирийн гишүүд гаргаж буй ажээ.
 
Юутай ч Ц.Сандуй, Д.Амарбаясгалан нарын хэн нь Нийслэлийн засаг дарга болох вэ? гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болох гэнэ.
 
П.Мандах