sonin.mn
Монголбанк арилжааны банкуудын ипотекийн зээлийн тайланг нэгтгэжээ. Банкууд  өнгөрсөн 5 дугаар сард нийт 1654 зээлдэгчид 102.0 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна.
 
Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3704.2 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 83280-д хүрсэн байна. Тодруулбал  5 хувийн хүүтэй 21.1 тэрбум төгрөгийн зээлийг 439 зээлдэгчдэд олгожээ.
 
Харин ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурдыг өмнөх сартай харьцуулбал 0.6 нэгж хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 13.8 нэгж хувиар буурч 18.4 хувьд хүрсэн байна. Тавдугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 99.0 хувь нь төгрөгийн зээл, 1.0 хувь нь валютын зээл байгаа аж.
 
Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь  2.8 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 1.1 байна.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг