sonin.mn
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 08-18-ныг хүртэл нийт 9 өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу эмнэлгийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллав.
 
Энэ хугацаанд НЭМГ-ын харьяа 26 байгууллага 24 цагаар ажиллаж, Шүд эрүү нүүрний төв, дүүргийн ЭМТ-ийн дотор, шүд, мэс засал, гэмтлийн кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-15 цагийн хооронд ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
 
Мөн Түргэн тусламжийн 12 мянга гаруй дуудлага хүлээн авч, Дүүргийн ЭМТ болон Нэгдсэн эмнэлэгт 11 мянга гаруй, 142 Өрхийн Эрүүл мэндийн төв 9000 гаруй иргэнд үйлчилжээ.
 
Түүнчлэн Үндэсний баяр наадмын 3 өдөрт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж 190 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг