sonin.mn
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны 48 дугаар хурал өчигдөр боллоо. Хуралдаанаар АН-ын Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний илтгэлийг сонсож, тус намын VI их хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хийхээр тогтжээ.
 
Их хурлаар дүрмээ шинэчилж, даргаа сонгохоор болсон байна. Үүний зэрэгцээ үзэл баримтлалаа тодруулж, гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг нээлттэй нам болохоор дүрмээ өөрчлөх гэнэ. ҮЗХ-ны хурал үргэлжилнэ. Хурал 11.40 цагаас эхлэх юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг