sonin.mn
БЕРЛИН. /ВВС/. Афганистанаас ирсэн дүрвэгч хүү сүх, хутгаар зэвсэглэн Германы галт тэргэнд халдлага үйлдэж, дөрвөн хүнийг шархдуулжээ. Цагдаа нар халдлага үйлдэгчийг буудан устгасан байна. Уг халдлага Вюрцбург хотод болсон бөгөөд гурван хүн хүндээр шархдаж, нэг хүн хөнгөн шарх авсан гэж Цагдаагийн газраас мэдээлэв.
 
Анхны мэдээллээр 20 хүртэлх хүн шархадсан гэж байсан боловч наад зах нь 14 хүн халдлагад өртжээ. Халдлага үйлдсэн шалтгаан тодорхойгүй байна.
 
Баварийн Дотоод хэргийн сайд Иоахим Херрманны ярьснаар, халдлага үйлдсэн этгээд нь Оксенфурт хотын ойролцоо амьдардаг Афганистанаас ирсэн 17 настай хүү байжээ.Тэрбээр харгалзахгүй хүнгүйгээр Германд ирсэн тухай “ARD” телевиз мэдээлсэн байна.
 
Зарим гэрчийн ярьснаар, афган хүү халдлага үйлдэж байх үеэрээ “аллах акбар” /бурхан бол агуу/ гэж хашгирч байжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг