sonin.mn
ВАШИНГТОН. /ANADOLU/. Фетулла Гулленыг АНУ-аас шилжүүлэн авах асуудлаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мягмар гарагт Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьсан гэж Цагаан ордон мэдэгдлээ.
 
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдэгдэхдээ “АНУ террористуудыг болон ардчилсан сонгуулийн дүнд байгуулагдсан засгийн газрыг түлхэн унагаахаар хуйвалдсан хэнийг ч дэмжихгүй гэсэн байр сууриа Ерөнхийлөгч Обама Туркийн Ерөнхийлөгчид тодорхой илэрхийлсэн” гэжээ.
 
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн шөнө болсон цэргийн эргэлт хийх оролдогыг Америкт амьдардаг номлогч Фетулла Гуллен зохион байгуулсан гэж Туркийн тал үзэж байгаа бөгөдө түүнийг шүүх хурлаар оруулахын тулд шилжүүлэн өгөхийг АНУ-аас шаардсаар байгаа юм.
 
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Гулленыг шилжүүлэн өгөх эсэхийг Ерөнхийлөгч Обама шийдэх боломжгүй. Хоёр улс хоорондын “удаан хугацааны гэрээ”-нд үндэслэн “хууль эрхзүйн үндэслэл бүхий” шийдвэр гаргана” гэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг