sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн хэвлэл мэдээллийн долоон байгууллагын найман сэтгүүлч манай улсын засгийн газраас санхүүжүүлсэн сэтгүүлзүйн хөтөлбөрийн хүрээнд төрийн эзэмшлийн мэдээллийн гол агентлаг болох “Yonhap”-т зочиллоо.
 
Оросын “Интерфакс”, Италийн “АНСА”, Ираны “ИРНА”, Монголын “МОНЦАМЭ”, Испанийн “EFE”, Вьетнамын “V News” болон Венесуэлийн “El Universal” агентлагийн сэтгүүлчид уг хөтөлбөрт хамрагджээ.
 
Солонгосын Соёл, мэдээллийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж байгаа уг хөтөлбөрийн хүрээнд Сөүлээс холгүй баригдах  "K-Culture Valley” төв болон Сөүлийн баруун хэсэгт байдаг Соёлын урлан бүтээх төвд сэтгүүлчид зочилж, Солонгосын соёлын бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхох юм.
 
Мөн тэд долдугаар сарын 22 хүртэлх хугацаанд янз бүрийн газрууд, тэдгээрийн дотор Умард Солонгостой залгаа хилийн ойролцоох цэрэггүй бүс болон түүхийн дурсгалт газрууд, тухайлбал Сөүлийн төв дэх Кёнбоккун ордонтой танилцана. 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг