sonin.mn
УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнд бүрэлдэж буй шинэ Засгийн газрын сайд нарын нэрс өнөөдөр тодорно.
 
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаас шинэ Засгийн газрыг 13 яам, 16 сайдтай ажиллахаар тогтоод буй. Өөрөөр хэлбэл, 
 
Монгол Улсын Ерөнхий сайд;
 
Монгол Улсын Шадар сайд;
 
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
 
Гадаад харилцааны сайд;
 
Сангийн сайд;
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд;
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
 
Батлан хамгаалахын сайд;
 
Барилга, хот байгуулалтын сайд;
 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
 
Зам, тээврийн сайд;
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
 
Эрчим хүчний сайд;
 
Эрүүл мэндийн сайдаар ажиллах хүмүүс хэн байх вэ гэдэг өнөөдөр нийтэд ил болох нь.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг