sonin.mn
Тавдугаар сарын байдлаар нийт мөнгөний нийлүүлэлт 10.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.3 хувь, өмнөх сараас 1.3 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал гадаад валютын харилцах 19.6 хувь, гадаад валютын хадгаламж 9.6 хувь буурсан нь жилийн бууралтад голлон нөлөөлжээ.
 
Мөн тавдугаар сард нийт мөнгөний нийлүүлэлтийн 52.3 хувийг төгрөгийн хадгаламж, 20.6 хувийг гадаад валютын хадгаламж, 11.5 хувийг төгрөгийн харилцах, 10.7 хувийг гадаад валютын харилцах, үлдсэн 4.9 хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө эзэлжээ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг