sonin.mn
ЖЕНЕВ. /TASS/. Энэ сарын 26-нд болох дээд түвшний уулзалтын гол сэдэв нь Сирийн мөргөлдөөнийг улс төр, дипломат арга замаар зохицуулах асуудал байх болно гэж мэдээлэл сайтай нэгэн эх сурвалж мэдэгдэв. Уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар оролцоно.
 
“Сирийн мөргөлдөөнийг улс төр, дипломат арга замаар зохицуулахад ОХУ-АНУ-ын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор ОХУ-АНУ-НҮБ-ын гурван талын уулзалтыг энэ сарын 26-нд Женев хотод зохион байгуулна. Уулзалтад Сирийн асуудлыг хариуцсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура оролцоно” гэж эх сурвалж мэдэгджээ.
 
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова пүрэв гарагийн өглөө мэдээлэл хийхдээ, дээд түвшний уулзалт Женев хотод болох тухай дурдсан байна.
 
Тэрбээр энэ сарын 14, 15-нд Москва хотод ОХУ-АНУ-ын хэлэлцээ болсныг дурдаад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хэлэлцээ хийх үеэр “хоёр нүүр гаргалгүйгээр терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг бий болгох нь чухал” гэдгийг Оросын тал онцолсон гэж мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг