sonin.mn
Өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II”  болон “III” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн нийт 8,432 ширхэг хувьцаа арилжив.
 
Үнэт цаасны арилжаагаар нийт 6 сая 198 504 төгрөгийн гүйлгээ хийжээ. Мөн өдөр MSE ALL индекс 882.36 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 486 тэрбум 064 сая 751 554  төгрөг болсон байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг