1 дүгээр хэсгийг энд дарж үзнэ үү
К.В.Русаков яриагаа үргэлжлүүлэн гуравдугаарт, Улс Төрийн Товчооны хуралдааныг наймдугаар сарын 17-нд товлосон биз дээ гэхэд Ж.Батмөнх - тэгсээн гэвэл К.В.Русаков, “Нэгэнт тийм бол Сайд нарын Зөвлөлийн дарга, АИХ-ын тэргүүлэгчдийн даргын талаар ч түргэхэн шийдвэл зүгээрсэн” гэжээ. (1984.08.15-нд Ж.Батмөнхтэй К.В.Русаковын “ВЧ"-гээр ярьсан ярианы протоколоос.)
Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Намсрай ЗХУКН-ын Төв Хорооны ажилтантай аминчилж ярилцахдаа, “Байдал түгшүүртэй хэвээр байна. Д.Моломжамц Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг өөрт нь санал болгохыг огт үгүйсгэхгүй байгаа бололтой. Т.Рагчаа Сайд нарын Зөвлөлийн даргын албан тушаалд өрсөлдөж байна. Майдар ч мөн энэ чиглэлээр ажиллаж байна” гэжээ. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 он 132 дах талд)
Нураасан төрийг төвхнүүлэх амаргүй байсан боловч Горбачевтан шургуу шахан шаардаж хөтлөн жолоодож байж НТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Батмөнхийг, Сайд нарын Зөвлөлийн даргаар Д.Содном нарыг батлуулжээ. Авгай хүүхэд нь гуйсаар байхад АИХ-ын тэргүүлэгчдийн дарга биш юм гэхэд намынхаа хүндэт даргаар үлдээгээгүйг бодоход эрх баригчид анхнаасаа Ю.Цэдэнбалаас бүрмөсөн салах зорилго тавьсан нь илэрхий.
СУДЛААЧДЫН ҮЗЭЛ БОДОЛ, ДҮГНЭЛТ
-Ю.Цэдэнбал, Филатова нарын үг яриа, үзэл бодол шингэсэн “Сүүлчийн долоон жил, эцгийн тухай тэмдэглэл” номондоо Ц.Зориг “Хуйвалдааныг Д.Моломжамц, Ц.Намсрай нар хошуучилж, НАХЯ-ны сайд Лувсангомбо санал нэгдсэн” гэжээ. (Ц.Зориг, Сүүлчийн долоон жил, 46,47 дахь тал)
-Доктор профессор Ц.Жамбалсүрэн номондоо “Монголын эрх баригчдын нэг хэсэг Монгол-Зөвлөлтийн найрамдлын төлеө цогтой тэмцэгч Ю.Цэдэнбалыг хамгийн олиггүй хууль бус бохир аргаар огцруулах хэрэгт ЗХУКН, ЗХУ-ын УАХХ-г татан оролцуулснаараа хоёр орны харилцааны алтан үеийн түүхэнд хар хуудас болсон” гэж дүгнэжээ.
-ЗХУ дахь гадаадын ЭСЯ-дын дипломатууд эргэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой байсны дотор Унгарын дипломатууд “Зөвлөлт, Монголын хооронд хийж байгаа хэлэлцээрүүдэд Ю.Цэдэнбал саад болж байсан учраас түүнийг Зөвлөлтийнхөн зайлуулсан” гэж үзэж байв хэмээн Элчин сайд байсан Гүрбадам номондоо бичжээ. (Гүрбадам Ю.Цэдэнбал Түүхэн үнэний тухай бодрол. 1994 он 44 дэх талд)
-Эргэлтийн талаар өөр байр суурьтай зарим нэг судлаач бас байлаа. Жишээлбэл, философич Д.Чулуунжав “Ю.Цэдэнбалыг хэн зайлуулсан бэ” номондоо Кремлийн rap ч биш, саарал байшингийн хуйвалдаан ч биш, өвчин эмгэг ч биш харин Монголын нийгмийн дэвшилтэт хүчин л Ю.Цэдэнбалыг зайлуулсан юм шүү" гэжээ. (Номын 3 дахь тал)
-Харин зохиолч, сэтгүүлч Д.Дожоодорж “Ю.Цэдэнбалыг огцруулах хуйвалдаан” номондоо “Уг үйл явдалд биеэр оролцсон амьд гэрчүүдийн (Ж.Батмөнх, Д.Моломжамц, Ц.Намсрай, Т.Рагчаа нартай хийсэн ярилцлагаа хэлж байна) яриа баримтыг буруу байна хэмээн хэлэх зүрхтэй шүүмжлэгч хаанаас гарах билээ. Ю.Цэдэнбалыг огцруулахад шийдвэрлэх гол үүргийг Чулуунжавын хэлсэн шиг Монголын нийгмийн дэвшилтэт хүчин биш эмч нарын акт гүйцэтгэсэн гэдгийг би баталж байгаа юм” гэжээ. (Номын 27 дах талд)
-Тухайн үед Монголд ажиллаж Ю.Цэдэнбалын талаар төвдөө мэдээлэл өгч байсан ЗХУ-ын УАХХ-ны төлөөлөгч В.Радченко “Голлох мэргэжил - тагнуулч” номондоо “Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа нь ЗХУ-ын удирдагч М.Горбачевын зааврын дагуу ЗХУ-ын УАХХ зохион байгуулж, Монголын удирдлагын зарим хэсгээр хийлгэсэн тусгай үйл ажиллагаа юм” гэжээ.
-Монгол Улсын түүхийн V ботид ‘‘Ю.Цэдэнбалд асар их эрх мэдэл төвлөрч олон түмний дотор "дарангуйлах” нэр хүнд олсон учраас нам, төрийн дээд албанаас чөлөөлөхдөө тун болгоомжилж, сэрэмжтэй үйл ажиллагаа явуулж, Зөвлөлтийн талын дэмжлэг авч байж хэрэгжүүлсэн байна” гэж дүгнэжээ. / V боть т.345/ -Д.Чулуунжавын оношилсон шиг Монголын нийгмийн дэвшилтэт хүчин ч биш, Д.Дожоодоржийнх шиг өвчний акт ч биш, харин Монголын эрх баригчдын зарим нь Горбачевтантай нууцаар хуйвалдаж, Ю.Цэдэнбалыг нам, төрийн удирдлагаас огцруулсан болохыг судалгааны дээрх олон баримтаас уншигчид маань оношилж байгаа гэдэгт өчүүхэн би огт эргэлзэхгүй байна.
Ю.ЦЭДЭНБАЛЫГ ЯМАР ШАЛТГААНААР НАМААС НЬ ХӨӨВ
МАХН-ын Төв Хорооны 1984 оны VIII бүгд хурал Ю.Цэдэнбал бол
-Монгол орныг хөгжүүлэхэд гарамгай хувь нэмэр орүулсан,
-Монголын ард түмэн, МАХН-ын өмнө түүхэн гавьяа байгуулсан,
-Монгол, Зөвлөлтийн нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн удирдагч гэж үнэлсэн атлаа Намын Төв Хорооны 1990 оны VIII бүгд хурал түүнийг дарангуйлагч хэмээн цоллож намаас нь хөөсөн юм. Тус хурал дээр АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат “дарангуйлагчийг намаас хасч, алдар цолыг нь хурааж, намын ариун нэрийг цэвэрлэх" (МАХН-ын ТХ-ны VIII бүгд хурал 1990.173 дахь тал)
Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Ц.Намсрай “Ю.Цэдэнбалаас салах ажиллагааг нэн даруй зааглаж тууштай хэрэгжүүлэх замдаа баттай орж зогсох хэрэгтэй” (мөн 239 дэх тал) гэж Бүгд хурлын гишүүдийг уриалан дуудсан байдаг.
Харин аймгийн намын хорооны I нарийн бичгийн дарга Б.Хурметбек “Ю.Цэдэнбалыг хайртайгийн хайртай, чадалтайгийн чадалтай дарга гэж өмнөх Бүгд хурал дээр ард түмнээ хуурч түүнийг чөлөөлсөн. Гэтэл өнөөдөр яагаад тэр шийдвэрээ хүчингүй болгоё, түүнийг намаас хөөе хэмээн будилж байна вэ” Ж.Гомбожав “Намаас Цэдэнбалыг хөөх тухай яривал өөрийг нь байлцуулъя” гэхчилэн олон хүн эсрэг санал хэлжээ. Тус хуралд санал шүүмжлэл гаргасан 83 хүний 72 нь Ю.Цэдэнбалыг хөөх тухай ганц ч үг хэлээгүй. Гэтэл Ю.Цэдэнбалыг 100 хувийн саналаар намаас хөөсөн тухай Бүгд хурлын тогтоол гарсан нь сонин.
П.Очирбат дараахан нь зарлиг гаргаж, Ю.Цэдэнбалын бүх алдар цолыг хурааж, үхлүүд өвгөнд эр бяр, сүр хүч үзүүлсэнд Монголын олон нийт ихээхэн дургүйцэж байсан билээ. Хорь гаруй жил дарга, сайд явж эрх ямбыг Ю.Цэдэнбалтай хамт эдэлж байсан П.Очирбат, Ц.Намсрай нар Төв Хорооны бүгд хурлын индэр дээр яагаад социализм, цэдэн-бализмыг үзэн ядагчийн дүрд гэнэт хувилж жүжиглэсэн юм болоо.
Тойрон хүрээлэгчдийн зэлнээс толгойгоо мултлах гэсэн заль байв уу. Улс төрийн тэр эгзэгтэй цаг үед албан тушаалаа хадгалах, болж өгвөл ахиулах бодол байв уу гэх мэт салаа оньсогыг үлдээсэн билээ.
Олон жил төр толгойлсон Ю.Цэдэнбалын үйл ажиллагаанд ажлын алдаа, арга барилын дутагдал байсан нь мэдээж. Гэхдээ улс төрийн талаар түүнийг ингэж хэлмэгдүүлэх ямар ч шалтгаан байгаагүй. Мэндэлсний нь 100 жилийн ойн өмнө төр, засаг Ю.Цэдэнбалыг түүхэн байр сууринд нь тавиасай.
Төрийн ордны өвөрт залсан Чингис тэргүүтэй хаад алдаа дутагдал гаргаагүй гэж зарим нь үзэж байгаа бол ёстой эндүүрэл, мунхаглал. Нийтлалч Баабар “Өдрийн сонин”-д бичсэн “Имидж" өгүүлэлдээ Чингис дэлхийд ямар имиджтэй тухай жишээнүүд дурьдаад “сайнаасаа муу имидж нь хэвээр хадгалагдсаар байна" гэжээ.
Ю ЦЭДЭНБАЛЫГ ОГЦРУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН, ШАЛТАГ
Хоёр шалтгаантай. Нэгдэх шалтгаан нь гэвэл Зөвлөлтийн холбоонд хөгнөгдөж өгөөгүйгээс үүдэлтэй эртнээс эхэлсэн ужиг шалтгаан. Монголыг ЗХУ-ын бүэлдэхүүнД оруулах гэж Зөвлөлтийн удирдагчид нэг буь удаа шахалт үзүүлсэн юм билээ. 1973 онд Л.Брежнев, Ю.Цэдэнбал хоёр Крымийн хойгийн урд эрэгт амралтын газар уулзаж ярилцжээ.
Л.Брежнев, Цагийн өмнө Т.Живковтой сайхан ярилцлаа. ЗХУ-ын бүрэлдэхүүнд ХБНУ-ын эрхтэйгээр Болгарыг оруулах болсон тухай БКН-ын Төв Хороо шийдвэрлэснийг надад мэ-дэгдлээ гээд Ю.Цэдэнбалд ямар сэтгэгдэл төрүүлснээ мэдэхийг хичээсэн бололтой харцаа тогтоон ажиглажээ. Төв Хорооны нарийн бичгийн дарга К.Ф.Катушев нарын зэрэг хамт байлцсан олон хүний сэтгэл маш өндөр, бүр догдолж хөөрсөн байдалтай харагдаж гэнэ. Гэтэл Ю.Цэдэнбал огт өөр зүйл ярьж, Брежневийн мэдээлэлд огтхон ч хариу бариагүй гэдэг. (Ш.Г.Надиров Цэдэнбал 1984 УБ 44дэх тал)
Мөм Москва орчмын Барвихид амарч байсан Ю.Цэдэнбалд социалист орнууд бүх талаар ойртон нягтрахад зориулж авах зарим арга хэмжээний тухай Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн тогтоолыг 1975 онд Ш.Г.Надиров гардуулжээ. Таван хуудас тэр тотгоолыг Ю.Цэдэнбал хоёр дахин уншаад уг баримт бичгийн дээд булан дээр "БНМАУ-ын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хадгалсан нөхцөлд” гэж бичсэнийг Ш.Г.Надиров номондоо дурсжээ. (46 дахь тал)
1976 онд манай намын XVII их хуралд тавьсан илтгэлдээ Ю.Цэдэнбал ЗХУ-тай бүх талаар эдийн засгаар, хэл, соёлоор ойртон нягтрах тод томруун зорилт дэвшүүлэхэд, “Хүргэн хүү Монголыг хадамдаа бэлэглэх нь. Тусгаар тогтнол алдагдлаа" гэж манай саарал ордны шивнээ шуугиж байв.
Ойртон нягтрах зорилт монголчуудыг айлгаж байхад Москва баярлаж байв. 1976 оны наймдугаар сарын 24-ны оройн зоогт Төв Хорооны хэлтсийн орлогч О.Л.Чуканов танай намын XVII их хурал дээр Зөвлөлттэй бүх талаар ойртон нягтрах тухай таны дэвшүүлсэн зорилт олны анхаарлыг их татаж байна. Хамгийн ач холбогдолтой нь ойртон нягтрах тодорхой замыг зааж өгсөн явдал мөн хэмээн талархжээ. (Б.Сумъяа Гэрэл сүүдэр, 1992 101 дэх тал)
Брежневийг залгамжилсан зөвлөлтийн нэгдүгээр хүн Ю.В.Андропов хэлэхдээ, Ю.Цэдэнбал гаднаа ЗХУ-д үнэнч юм шиг хэрнээ цаагуураа биднийг сайн фермийн саалийн үнээ л гэж үэдэг байсан. Бүхий л асуудлыг ямагг өөртөө ашигтайгаар шийдүүлэх гэж оролдоно. Тэр ч байтугай биднийг империалист хэмээн ад үздэг Тэр биднийг сайн саадаг байсан. Брежнев ч үүнийг гадарладаг хэрнээ юу ч хийж чадаагүй гэсэн байдаг. (Монголын цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал- Ц.Жамбалсүрэн 2014 он 360 дахь тал)
Брежневийн хийж чадаагүйг тэдний залгамжлагч М.Горбачев гүйцээж Ю.Цэдэнбалыг огцруулсан баримт нотолгоо ийм.
Хоёр дахь нь Монголын талын шалтгаан. Олон жилийн турш халаа сэлгээнд өртөөгүй явсаар нас нь нэлээн ахиж тэр хэрээр ачаа үүрч цаг наргүй ажиллаж байсан Ю.Цэдэнбал дал дөхөөд мартамтгай болсон нь аргагүй шүү дээ. Энэ нь өвчин биш настан болгонд тохиолддог эмгэг хууч.
Олон улсын байгууллагын хуралд манайхаас өгөх илгээлтийн төслийг НТХ-ны холбогдох хэлтсүүд шат шатандаа орос хэл дээр бэлтгэн боловсруулаад эцэслэн хянуулахаар Москвад эмчилгээнд (гэрийн хорионд) байсан Ю.Цэдэнбал даргад хүргүүлжээ.
Дарга илгээлтийн төсөлд 17 төрлийн чухал засвар хийсний дотор "Манай гаригийн залуучуудын хувь заяа Ази-Номхон далайн орнуудын залуучуудын гарт” гэсэн агуулгын ноцтой алдааг “Манай гаригийн маргаашийн хувь заяа дэлхийн залуучуудын гарт" хэмээн залруулж засаад буцаасан байдаг. (Сумъяа-УБ. Бодлын эрх 2002 он 11 дэх тал)
Зөвлөлтийн хөгширсөн, хүнд өвчтэй удирдагчид сүүлчийн амьсгалаа хүртэл албан тушаал дээрээ байсаар байлаа. Түүнийг бодвол Ю.Цэдэнбал гадна талаасаа ч тун хэвийн харагдаж байсан бөгөөд мартахаас өөр эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй байв гэж номынхоо төгсгөлд Надиров бичсэн байдаг.
Ю.Цэдэнбалыг огцруулах болсон нөгөө нэг шалтаг нь Филатовагийн араншин. Догшин, ширүүн, давилуун араншин түүнд байсныг үгүсгэхгуй ээ. Филатовагийн зан ааш нь чадвар муутай, хариуцлагагүй, ая тал засдаг дарга нарт ус болсон байх. Харин ажил үйлс нь монголчуудад тус болсон.
Түүний эрхэлж байсан Хүүхдийн төлөө фонд нь өнөөгийн төрийн түшээдийн жил бүрийн улсын төсвөөс өч төчнөөн тэрбум төгрөг авч сонгуулийн шав тавьж тараадаг үрлэгтэй зүйрлэхийн аргагүй. Хүүхдийн фондоор хот, хөдөөд боссон үй олон барилга байгууламж Анастасия Ивановнаг Монголд үүрд алдаршуулан сүндэрлэж байна.
Ю.Цэдэнбалыг хууль бусаар огцруулсан хуйвалдааны талаар би өөрийн үзэл бодлоо хэлэх, үнэлэлт дүгнэлт өгөх зорилго тавиагүй ээ. Тийм чадвар ч надад байхгүй. Харин эх орон, ард түмнийхээ үйлсэд бие хайргүй хөдөлмөрлөж, нам төрийг завсаргүй 44 жил жолоодсон лидер Ю.Цэдэнбалыг харийнхантай хуйвалдан огцруулж, харь газар гэрийн хорионд өгч, эх нутгаас нь үүрд таслан салгасан хуйвалдагчдын бузар булай үйлдэл, хүний мөсгүй араншинг илчилсэн судлаачдын баримт нотолгоог сонсоогүйд нь дуулгах гэж давтан өгүүлж байгаа минь энэ ээ.
Н.ЦЭРЭН
/Ю.Цэдэнбал академийн тэргүүлэгч гишүүн, түүхийн ухааны доктор/
Сэтгэгдэл0
... Хүмүүний түүхийн 20 р зуун дахь Монгол Улсын Төр , нийгэм , эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн манлайлагчдын нэг , Монголын түүхэн удирдагч Ю Цэдэнбал цагийн урсгалд идэгдэж өтөл насанд хүрсэн авч Монгол Төрийн залгамж халааг тохинуулах боломж өгөлгүй 1985 онд эрх мэдлээс нь хүчээр буулгасан . … ЗХУ ын Төрийн эрхэнд гарч ирсэн , Өрнөдөд урваж , ЗХУ ыг алсуур нураан, ард түмнийг нь хүнд бэрх зовлон туулуулсан М С Горбачев тэргүүтэй шинэ үеийн Хрушевчүүдийн бүлэглэл Монголыг Хятадад зарж , Монгол дахь улс төрийн эрхийг П Очирбат , М Содном , П Жасрай тэргүүтэй хужаагийн бүлэглэлд шилжүүлэн , БНМАУ буюу Монголын тухайн үеийн шилдэг сэхээтэн , хуулийн албан хаагчдыг ажил албанаас нь халж , тэтгэвэрт гаргаж , хөгжил дэвшлийн чадавхийг нь хүчээр зогсоож , Хятадууд Монголыг чимээгүй аргаар эзлэн , БНХАУ , Хойд Солонгос шиг социалист үзэл сурталтай , зэрлэг капитлист үйлдвэрлэлтэй , коммумист нам төвт бүдүүн дарга нарын Феодалын Эзэнт улс мэт болгохыг санаархсан авч 1990 онд Монголын ард түмэн С Зоригийн удирдлагаар Ардын хувьсгалын 2 дахь үе шатны тэмцлийг амжилттай өрнүүлсний үр дүнд Монголчууд эрх чөлөөгөө дахин олж авсан болно. ... Тухайн үеийн МАХН ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж Батмөнх ч энэ үед аргагүйдсэн нөхцөл байдалд ажиллаж байсан бөгөөд Улс Төрийн товчоон дахь хужаагийн бүлэглэлийн эрх ашгийг бус Монголын ард түмний эрх ашгийг дээдэлсэн түүхэн шийдвэр гаргаж чадсан , өргөсөн тангарагтаа үнэнч хөх тамгат Монгол эр хүн мөн болно. ... Нийгмийн шилжилтийн ороо бусгаа цагийн төрхийг далимдуулан Монголчуудын эрх чөлөөг дахин нугаслахаар ардчилсан хужаа Ц Элбэгдорж болон түүний хунхууз бүлэглэл , Монголын ард түмний хүү С Зоригийг алж түүний нөхдийг чимээгүй нухаж үлдсэнийг нь хөөн зайлуулснаар Монгол Улс дахин Хятадын эрхшээлд орох бодит аюулд өртсөн бөгөөд 2012 онд тэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийг АНУ ын хар машинаар илт луйвардан , хуурамчаар ялалт байгуулан Монгол Улсын Төрийн эрхийг ардчилсан Ц Элбэгдоржтонгууд ерөнхийлөгчийн эрх мэдлээр заналхийлэн хүч түрэн булаан эзэлж авсан ... Үүний дараа эгэл хүний санаад оромгүй чухам ямаршуу бузар гэмт хэргүүдийг ардчилсан хужаа луйварчид урвагчид Монгол Улсын тусгаар тогтнолыг нураах зорилгоор , Монголын ард түмний эсрэг үйлдсэнийг би өмнө бичсэн бүхэндээ тодорхой өгүүлснийг уншигч олон санаж байгаа хэмээн найдаж байна. ... Хэрэв зээ , түүхэн нэр нь болох МАХН дахь С Баяр болон түүний шилдэг нөхдүүд , мөн Монгол Улсын язгуур эрх ашгийнхаа төлөөх зүрх сэтгэлтэй хөх тамгат Монгол эрчүүд , Монгол Улсынхаа төлөө шударгаар тэмцэж зүтгээгүй бол өнөөдрийн эрх чөлөөт цаг үе ирэхгүй байсан юм гэдгийг Монголын ард түмэн санаж , бодож , ухаарч явах ёстой. ... Юм учиртай , сум гичэртэй, ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут цэцэглэх болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан гамин хужаа, луйварчид урвагчид, хунхуузууд устан мөхөж тамын гүнд хаягдах болно. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
, жич . , ...Хаа явсан газраа цусан мөр татуулж , урваж байдаг Н С Хрушев нь ЗХУ ын тэргүүн буюу ЗХУКН ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ гаргасан санаачилгаар нь Крымийн хойгийг ЗСБНХ Орос Улсын нутаг дэвсгэрээс таслан ЗСБН Украйн Улсын мэдэлд шилжүүлсэн зарлигийг ЗХУ ын Дээд зөвлөл 1954 оны 2 р сарын 19 нд гаргасан байдаг . ... Зарим эх сурвалжаар 1941 - 1943 оны хооронд түүний ажиллаж байсан Фронт бүр дээр Зөвлөлтийн зэвсэгт хүчин ялагдал хүлээж байсан ба 1944 онд Украйны 1 р Фронтын командлагч армийн генерал Н Ф Ватутиныг анги нэгтгэлийн байрлалыг эргэх ажлын явцад , Украйны Бандаречууд түүний замд отолт хийн алахад , тухайн цаг үед тус фронтын цэргийн зөвлөлийн гишүүн нь Н С Хрушев байсан. ...
Bal mongoloos avhaa avsan avsan umniihaa toloosiig ogson ors ahdaa tolson ooor um bhgui
Bal mongoloos avhaa avsan avsan umniihaa toloosiig ogson ors ahdaa tolson ooor um bhgui
7000kv km nutgiig orsod ogson tolboroo uhehdee tolson hun
Sonirholtoi niitlel baina. Tsedenbal dargiin tuhai odiig hurtelh tosoolol mini neleed oroosgol baij. Ergetsuuleh bolomj ogson tand bayarlalaa.
2013 on , ... Монгол улсын тусгаар тогтнолын дархлааг хамгаалдаг ганц газaр болох НАХЯ ыг 1990 ээд оноос эхлэн Ардчилсан хужаанууд энд тэндээс нь өмөлж цөмлөөд энэ байгууллагыг Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлыг хариуцах үндсэн үүргээс нь хөндийрүүлэн өөрсдийн хужаа цустангуудын хорон үйлдлийг хаацайлах , хамгаалах байгууллага болгон хувиргасан. ... Одоогийн байдлаар Монголын Цагдаагийн байгууллагаар оролдож үйл ажиллагааг нь зогсонги байдалд оруулан , Монгол улсын Хилийн Хамгаалалтын асуудлыг хариуцдаг ХХЕГ ын үүргийг Боомтын хуулиар Гадаадын Иргэн Харьяатын Газарт шилжүүлэн , тэр газар нь Хилийн шалган нэвтрүүлэх албаны ямар ч туршлага байхгүй , зохих мэргэжлийн боловсон хүчин ч байхгүй бөгөөд , хятад цустангуудад ээлтэй дарга нь Гадаадад гарсан Монголчууддаа хатуу нүүр харуулна хэмээн Ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн далд бодлогыг ил цагаан мэдэгдэж олны зэвүүцлийг төрүүлэн өөрийгөө хэн болoхыг , урвагчийн утсан хүүхэлдэй болохоо олон түмэнд таниулсан . Монгол Улсын төрийг хууль бусаар эзэрхсэн ардчилсан хужаа луйварчид урвагчид яаран сандран гүйцэтгэсэн энэ бүх хуулийн шинэчлэлийн цаана Монгол улсын хууль хүчний байгууллагуудыг хүчний хувьд тарамдуулан хэрэг дээрээ оршин тогтнох хууль зүйн үндэсгүй болгож , Монгол Улсын Xилийн өмнөд хэсгийн хамгаалалтыг татан буулгаж Хятадуудыг Монголд чөлөөтэй нэвтрүүлэх , Монголыг Хятадчилж шинэчлэх бодлогын дагуу хийгдсэн гэж хэлэхэд олон хүн гайхахгүй болсон. ... Тийм дээ ч Монголд Ардчилал , хужаа бид ялсан учраас Монгол Улсын Хил хамгаалах байгууллагыг удахгүй татан буулгаж үүргийг нь Хятадын Хил хамгаалах байгууллагад шилжүүлэх болно гэж хэлээд Тэмүүжин гэгч хорон урвагч этгээд ардчилсан хужаа Ц Элбэгдоржийнхоо өгсөн ээлжит бузар даалгаврыг нь ихэд сэтгэл ханамжтай биелүүлсэндээ инээгээд зогсож байх нь энүүхэнд болсон гэхэд нэг их хилсдэхгүй байх . !!! ... Хуулийн шинэ эмнэлгийн байранд суурилуулсан 2,4 тэрбүм төгрөгийн үнэтэй дурангийн аппартарыг зориудаар дэлбэлчихээд цааш нь Монголчуудын эсрэг санаж сэдсэн төлөвлөгөө , хорон үйлдлээ хийхэд хэн ч саад хийж чадахгүй хэмээн их л бардам байгаа биз. ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут ногоорох болно. Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Их удирдагч Д Сүхбаатар тэргүүтэй эх орончид нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, удирдан зохион байгуулсан Ардын хувьсгалын хүчээр Монгол эх орон минь , … Шарын шашин , Хар Хятадын дарлалаас чөлөөлөгдөж туурга тусгаарлаж , тусгаар амьдарсан 70 аад жилд ЗХУ ын сэтгэл харамгүй тусламж , дэмжлэгтэйгээр Монголчууд 15 р зуунаас шууд л 20 р зууны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах болсон . ... Харин 21 р зуунд ч Хар Хятадын эрхшээлд , Шарын шашны боолчлолд буй Төвд орон өнөөдөр бүр Дундад зууны харанхуй бүдүүлэг шашинжсан цаг үетэйгээ , аль эртний цахиур буутайгаа, хир буртагтаа дарагдсан навсархай байшиндаа оюуны хоосролд орон амьдарч байгааг энд тэндхийн аялагч , жуулчдын авсан зураглал , баримтат киногоор харж ойлгон гайхширцгааж байна. Дөнгөж л 1921 онд Монголчууд ийм байсныг түүхийн шарласан гэрэл зургууд бидэнд гэрчлэн Музеин хананд өлгөөстэй байгаа бус уу. !!! ... Монголын Их Эзэн Чингис хааны удам угсаа Алтан ургийн дэвшилтэт санаа бодолтой Сайн ноён хан Намнансүрэн , Чин ван Ханддорж тэргүүтэй эх орончид Төвд лам Жавзандамба хутагт , шанзав Бадамдорж нарын гараар устгагдаж , ... Нанхиад цус холилдсон Алтан ургийнхан нь Дундад Иргэн Улсад урваж Гаминд тусалж энэ мэт гэмт явдлынхаа төлөө толгойгоо авахуулсан бус уу. !!! ... Хөх тамгат Монголчууд өнөө цагт ОХУ тай ойртон дотносож бүх төрлийн салбарт харилцаагаа хөгжүүлснээр , Арлын Япон оронтой эдийн засгийн түншлэлээ гүнзгийрүүлснээр Улс орны өмнө тулгамдсан хүнд хэцүү асуудлуудаа богино хугацаанд шийдвэрлэж , Тусгаар тогтнолоо батжин бэхжүүлж , хөгжлийн зөв зам дээр гарч чадах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
... Уул үзээгүй байж хормойгоо бүү шуу , Ус үзээгүй байж гутлаа бүү тайл , ... Бүү Монголчуудыг минь доромжил . ... Монголын ирээдүйд юу болох вэ ? ... Модун хаан , Атилла Хаан , Чингис Хаан Түүний есөн Өрлөг , Д Сүхбаатар , Х Чойбалсан , С Зориг тэргүүтэй хүчирхэг хөвгүүд Монгол эх орныхоо хэрэгтэй цаг үед Мөнх Тэнгэрийн ивээлээр төрж , Түүний хүч чадлаар толгойтныг бөхийлгөж , тойгтныг сөгтгөж , Дархан цолоо мандуулж явсан бус уу. ... Монгол хэзээ ч мөхөхгүй . ... Мөнх Тэнгэрийн хайраар ерөөгдөж , Түүгээр сургагдаж , ухаарсан Хүчирхэг нэгэн өндийн босож Улс орон Монголоо аврах болно. ...Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Түвэгтэй байдалд нам төрийг чадварлаг удирдсан Цэдэнбал гуайг цагаатгах ч багадна.2 гүрний асар их дарамт шахалтын дор ажиллаж,энэ сайхан орныг бидэнд хүлээлгэж өгсөн нь тэр хүн,түүний багт ажилласан та бидний тасархай нарын гавьяа.Тухайн үед 2 их гүрнийг сөрөх зоригтой аавын хүү лав байгаагүй.Үүнийг та нар минь жаахан ч гэсэн бодоо ч.Тэр сайхан хүн бурхны орондоо амар тайван байг гэж залбирцгаая
Ард түмнээ хэлмэгдүүлж өөрийгөө тахин шүтүүлж газар нутгаа харийханд бэлгэлсэн ийм л хүүхэлдэй шүү дээ
чи хэзээ ч засрахгүй, үнэнийг ойлгож чадахгүй амьтан. Өөрийнхөөрөө бодоод дотроосоо өмхийрээд явж байхдаа таарсан амьтан.
202.9.41.195 Ёстой гоё хэлжээ.
ЦЭДЭНБАЛ БОЛ ОРОСЫН ХАВ НОХОЙ. ОРОСД ЗУСЛАНГИЙН БАЙШИН ДААЧАТАЙ БОЛХЫН ТУЛД МОНГОЛЫН ХАМАГ ОЙ ТАЙГА НУТГИЙГ ОРОСД ДУЛДУЙДАЖ ӨГСӨН УРВАГЧ БГАА.
Цэдэнбалын үхэлд Монголын ард түмэн буруугүй шүү Цэдэнбалыг томилсон огцоруулсан хэргийн эзэн Оросуудаас шаардаачээ Монголын 20р зууны бүх удирдагч нарыг Оросууд устгасан Н.ЦЭРЭН шударга ёсыг хүсээд байгаа нь бол Оросын элчин яаманд жагсаал хийгээчээ Даанч чадахгүй дээ новшнууд 1984 онд Цэдэнбалыг зайлуулахад дуугарч жагсаагүй байж Ардчилсан нийгэмд гоншигноод байх юм
энэ нэг ардчилсан хужаа жоом Бал даргыг л элдвээр дайрч гутаах юм. Бал даргын байгуулж өгсөн цэцэрлэгт бааж өссөн шоохууз байгаа даа хэ хэ хэ.
Цэдэнбал даргыг улс төрийн хэлмэгдэлд хэлмэгдүүлсэн. Хуйвалдагчдаас амьд сэрүүн байгаа нь Монголын ард түмэнд үнэнээ өчиж түмэн буруугаа хүлээвэл таарна.Тэд даанч тэгж чадах зориг зүрх байхгүй дээ. Хуйвалдагчид ямарч цаг үед хуйвальдагчаараа үлддэг.Тэднийг үзэн ядаж байна.
Orosin hyrgen hadmiinhaa ugiig dagasan noomoi negen l baisandoo tiim mundag hyn bish
үвэгтэй байдалд нам төрийг чадварлаг удирдсан Цэдэнбал гуайг цагаатгах ч багадна.2 гүрний асар их дарамт шахалтын дор ажиллаж,энэ сайхан орныг бидэнд хүлээлгэж өгсөн нь тэр хүн,түүний багт ажилласан та бидний тасархай нарын гавьяа.Тухайн үед 2 их гүрнийг сөрөх зоригтой аавын хүү лав байгаагүй.Үүнийг та нар минь жаахан ч гэсэн бодоо ч.Тэр сайхан хүн бурхны орондоо амар тайван байг гэж залбирцгаая
Yaduu buurai orond 2 tald 2 tom gurni asar in daramt b/San! Harin ch ter zeregtei avch yavsan ni ter huni gaviya!!! Muu heleed b/dag avgai ni huuhdin tuluu ih yum hisen shuu!
TSENDENBAL DARGA YAMAR CH GESEN tusgaar MONGOLIIG BUDEND HULEELGEJ ULDEESEN ENE tuuhiin UNEN. Odoo bidnii uye harin usgaj baigaa shuu dee. URVAGCHID, archaagui amia bodogchid oo!!!!!!!!!!!!!!