sonin.mn
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тэрбээр асуулгадаа төрийн болон төрийн бус цэцэрлэг сургуулийн өнөөгийн байдал, хамрагдалтын түвшин, цэцэрлэгт хамрагдахгүй байгаа хүүхдүүдийн асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт, төрөөс олгох санхүүжилтыг хэрхэн шийдвэрлэж байгаа зэрэг асуудлыг асуусан байна.
 
Мөн багш нарын цалинг нэмэгдүүлэх эсэхэд анхаарч буй эсэх, сурах бичгийн чанарыг дээшлүүлэх, сурагчийн дүрэмт хувцасны нийлүүлэлтийн чиглэлээр хэрэгжүүлэх байгаа арга хэмжээ зэргийг асуусан аж.
 
 

 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг