Монгол түмэн ямар их холч ухаантай, хүнлэг, эх орондоо хэчнээн элгэмсэг, цаг үеэ мэдэрч, дүгнэж чаддагийн гайхамшиг саяхан болсон сонгуулиар харагдлаа.
Ард түмэн Монгол Ардын намд түүний олон зуун гишүүдэд намын удидлагад их итгэдгээ энэ сонгуулиар илэрхийлж чадлаа. Энэхүү сонгуулийн ирц, дүнг сонсоод Монгол гэх их бахархал төрж, их итгэлийг түүхэн их үйлс, гүн гүнзгий мэдрэмжтэй хариуцлагатай, үйлсээр хариулах эрхэм дээд үүрэг гагцхүү МАН-д ногдсоныг ойлгож мэдрэв.
Сонгуулийн дүнгээс хойш хот хөдөөд хачин их бардамнал, тайвшрал, айдгаа авдрандаа хийчихсэн хүн аятай маш сайхан намбагар дүр зураг нэлийв. Энэ бол ард түмний гүн их итгэлийн дээд илэрхийлэл нь байлаа.
Жирийн настан ахмадууд хүртэл бидний тэтгэвэр нэмнэ дээ гэхээс илүү, бид хөгширсөн болохоос, үхсэн биш нас намба, мэдлэг туршлага байна, эх орондоо МАН-даа тус нэмрээ оруулж, зүгээр сууж хөлөө жийж, хөнжил нөмрөхгүй хөдөлж, хэлэх үүрэгтэйгээ ухаарч явна.
-Сонгуулийн маргаашнаас сарын дотор ялагдалдаа гутарч, хорсогчдыг хараад өрөвдөх, ялалтдаа эрдэж, бялуурч баясагчдыг үзэж гайхширах сэтгэл төрснөө нуугаад яахав.
Учир юун гэвээс: ялсны дараа ялагдал байдгийг сануулж, зөвлөн цөөн боловч үнэтэй үгээр гашуун боловч үнэнийг өрөвч зөөлнөөр өчихийг хүслээ.
Бидний ажил амьдралд хэнийг ч юуг ч яагаад ч огт хүлээдэггүй урсаад өнгөрдөг үнэт цаг хугацаа гэж чухал зүйл өнгө өнцгөөрөө нэг мэдэх нь биднийг өрөвдөх, хайрлахгүй яваад өгнө гэдэг хорвоогийн хамгийн үнэнтэй уралдаж, өрсөж ажиллах нь маш чухлыг хэлье.
Сонгуулийн угтал шийдлийн үед өвгөн бид төрөлх намаа түүний удирдагч нарт, ялангуяа нэр дэвшигч журмын нөхдөө хайрлахын дээдээр хайрлаж, ганц ч муу үг, муухай хэллэг амнаасаа унагалгүй өмгөөлж хамгаалан сурталчлан, та нөхдийн ялалт-амжилтанд нэмрээ өгсөн. Үүнийг огт мартамгүй.
-Та нөхөд мордохын хазгай байвал эв түнжин муу байвал МАН-ын ахмадуудын нойр муудаж, даралт ихэсдэгийг санаарай гэж захиад, тун ч гоомойдохгүй шуурхай, зоримог далайц өндөр, зангараг их, эрч хүчтэй бодлого зөв, олны хүсэл зоригийн илэрхийлэл болж ажиллах нь нэн хэрэгтэйг бас шаардаж захия.
-Бид бас дээд зэргээр зүтгэж хөдөлж, нягтарч байж энэ сонгуульд хүчтэй ялсан. Яг тэр шигээ зүтгэх цаг ирлээ. Төрийн эрх барих, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалт хийх, цомхон чадварлаг, гүйцэтгэлтэй хяналт бүхий уялдаа холбоонд орж, учиг зангилгааг зохицуулж ажиллахад монгол арга ухаан их шаардлагатайг санамаар...
3. Дараах хэдэн асуудал эрх мэдлээс илүү Монголчуудын язгуур эрх ашигт тун ч өндөр тунгаар нөлөөлнө гэдгийг хэлье.
1. Монгол газар хөрсөнд, монгол хүний бие сэтгэлд жинхэнэ эрх чөлөө ардчиллыг хоногшуулан байршуулж, юуны урьд эх орны тусгаар тогтнолын бодлогоо лавшруулан гүнзгийрүүлэх асуудал, гадаад дотоод харилцаа, улс төр нийгэм-эдийн засаг, хариуцагч боловсон хүчнийг нөхцөлдүүлэх бодлоготой учир зангидах нь эн түрүүний мэргэн зорилт болохын чухалыг,
2. Дайны хөлд нэрвэгдээгүй ч, тийм байдалд сэтгэлзүйн хувьд орсон, тогоруун цуваа шиг болж, тоонын гэрэл, тотгоны аяс нь алдагдаж гүйцсэн, бор амьдралтай их ажилсаг, малчид тариаланчдын талаарх төр-засгийн бодлогыг хурдавчлахаас ажлаа явуулахын чухлыг,
3. Хот хөдөөгүй итгэлээ алдаж, цөхрөнгөө барсан мянга мянган ажилгүйчүүд ялангуяа залуу дунд үеийнхний дунд итгэлийн их нөмрөг өмсүүлж, тулганд нь гал, туурганд нь илч дулаан, голомт гэр оронд нь ажил-хөдөлмөрийн арвин их амт мэдрүүлэх асуудлын чухлыг,
4. Бараг улс эх орныг бүхэлд нь гэж хэлж болох завхрал, задгайрал, эзгүйрэл, дураар авирлах, мэдэмхийрэн, нам-эвслийн хэт талцлын золиос болон буруу бурангуй шийдвэрийн уршгаар бий болсон, нүсэрдсэн орон тoo, ах дүүсэг байдал, авлигажсан урсгал зэргийг хурдан хазаарлаж, монгол төрийн албаа дээрээс дороо хүртэл бүх шатанд нь хөл тавих гишгүүртэй, гар хандах хөдөлгүүртэй, сэтгэл гаргах бүтээмжтэй, хүнд хандах сонортой, ажил хариуцах чадамжтай болгон өөд татахын чухлыг,
5. Даанч хурдтай ухаалгаар хийвэл зохих юмны эн түрүүнд, худалд үнэн хураамж татвар. Үнэ мөнгөний хөөрөгдөлт, ая тал зассан ажлын байрны асуудалд эрэмбэгүй цэгцлэлт шаардаж байгааг санаж, харж, илрүүлж зөвчилж, зөөлрүүлж өгөх талын шийдвэр бодлого нэн чухал болохыг
6. Монгол Улс зах зээлд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн ч, засарч болдоггүй. Хүний амьдралд нэн хортой, улс эх орны нийгэм эдийн засгийн макро микро төвшний бодлогын гадна яваа том алдааны хор нөлөө аль ч засгийн үед анхаарлын гадна байсаар ирсэн бүх асуудалд төлөвлөлт байхгүй, усргалаар явагдсан үнийн өсөлт хоёрын хэр хэмжээг нь өсөлт, уруудалттай нь төрийн бодлогоор зохицуулалт хийх цаг нь одоо болсон гэдгийг онцлов.
7. Хамгийн эцэст маш олон хүний тэр тусмаа манай намын ахмад үеийнхний тархи зүрхэнд хадаастай байгаа асуудал бол энэ намрын сум-дүүргийн иргэдийн хурлын сонгууль. Цаг хугацаа хэнийг ч үл хүлээнэ.
Тийм болохоор энэ сонгуульд нам бүхлээрээ шаргуу бэлтгэн оролцон улмаар баг, хороо, сум-дүүрэгт засаглалын эрх авч чадах хүртлээ ажиллах тусгайлсан бодлого гаргаж, хүч тавих, мэдрэмжтэй хандах нь МАН-д итгэсэн ард түмний их итгэлийг биелүүлэх,
МАН-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх том эх үүсвэр болно гэдгийг одооноос санаж ажиллан бүх шатанд үнэмлэхүй ялалт авч ажиллахын онцгой чухлыг тус тус сануулахад илүүдэхгүй гэдгийг захья.
Эцэст: нам ялахад баярладаг, ялагдахад гутардаг итгэл сэтгэлийн аргамжаа хэдэн буурал ахмаддаа тавих анхаарал халамж, өнгөрсөн дөрвөн жилд бүр ухарсан гэдгийг санаж, эх орны хөгжилд намын удаа дараагийн ялалтад үнэтэй хувь нэмрээ өгч байсанд нь талархах сэтгэл намд, түүний удирдлагын зүгээс нэн ховор хомс байгааг ч тэмдэглэн хэлээд авах гээхийн ухаанаар хандаж, ирэх дөрвөн жилд эх орноо хөгжүүлэх үйлсэд их буян хайрлаарай гэж ач санах өвгөн гишүүн би санал-захиасаа завсарлан итгэе.
МАН-ын гишүүн, сэтгүүлч Ц.ЯДАМСҮРЭН
Сэтгэгдэл0
МАН мандуулж харагдаач . сонгуулиас холйш долларын ханш хурдтай өслөө. энэ бол ялсан намын цаашдын итгэл хүлээх нэг гол хэмжүүр.удахгүй 1$=3000₮ болох магадлал өндөр. энэ бол МАН "мандуулж" байгаагийн нэг илэрхийлэл болох бизээ.
$1=₮5000 хүрээгүй нь яамай гээд чи АНус царайлчаад 1 хүрэхгүй сарын өмнө хэвтэж байсан биз дээ. АНус ийм болхоор ард түмэн дахиж АНусдуулахгүй
ӨВГӨН КОММУНИСТЫН СҮҮЛЧИЙН ЛЕНИНИЙ ЗУРГИЙН ӨМНӨ БАДАМЛААД ДҮРСГЭЭД УНТРАХ ХӨӨРӨЛ. МАН-ЫН ЗУЛНЫ МӨХӨЛ,АН-ЫН ШИНЭ ЦАГ ИРЭХ ЭХЛЭЛИЙН КООРДИНАТ ЭНЭ СОНГУЛИЙН ДҮН БОЛЛОО. АХ МИНЬ ИТГЭСЭЭР БУРХАНЫ ОРОНДОО ОЧДОО. ЭНД АМЬДРАЛ ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДСӨӨР ТАНЫ БОДОЖ МӨРӨӨДСНӨӨС ШАЛ ӨӨР ЗАМААР ЯВНА. ТАНЫ БОЛООД МАНИЙ ҮЕ ДУУСАХАД ЖИНХЭНЭ ШИНЭ ҮЕ ТҮРЭХ ЮМ. ТЭХЛЭЭР ТАНЫ МАН ӨНГӨРЧ ЯВААР МӨХӨЖ ЯВАА ЦАГИЙН ТӨЛӨӨЛӨЛ, АН ӨСӨХИЙН ЖАРГАЛЫГ ЖАРГАЛ ГЭЖ БОДОН АЛДАЖ АСГАЖ ЯВАА Ч ИРЖ ЯВАА ЦАГИЙН ТӨЛӨӨЛӨЛ. МАН НАМ ШИНЭЧИЛЭГДЭН КОММУНИЗМААС УХАРНА ГЭЖ БАЙХГҮЙ, ЧОНО МАХНААС ГАРАХГҮЙТЭЙ АДИЛ
АНы БААС мөддөө арилахгүй. 1996-2000 баасан баасыг нь арилгаж дуусаад овоо гээгээ орж байсан чинь 2012-2016 Ардчилалыг АН гэж андуураад төрийн 3 өндөрлөгт гарагцан чинь улс орныг өмхий жорлон болгодог байна ш дээ. Ирэх 4 жил АНы бондын өрийг дараад ЭЗ маань нь сөхрөөд уначихгүй бол яамай
3 дахь хүчнийг бүрэн дарж МАНАН 95%-р ялна гэж миний таньдаг ,мэддэг хүмүүсийн хэн нь ч огт бодоогүй ийм л дүн гарлаа.Ойлгохгүй л б.а шүү.
АНы БААС мөддөө арилахгүй. 1996-2000 баасан баасыг нь арилгаж дуусаад овоо гээгээ орж байсан чинь 2012-2016 Ардчилалыг АН гэж андуураад төрийн 3 өндөрлөгт гарагцан чинь улс орныг өмхий жорлон болгодог байна ш дээ. Ирэх 4 жил АНы бондын өрийг дараад ЭЗ маань нь сөхрөөд уначихгүй бол яамай
Хар машины луйвараар гарч ирсэн МАН яг ажиллаж харагдаач!!! Үнэхээр шудрага юм бол Эрдэнэтийн асуудлыг цуцлах ёстой. Бас Оюутолгойн гэрээг засах учиртай. Сонгуулийн луйвар булхайг засах ёстой. Оффшорчдыг хил алхуулахгүй барьж шалгах ёстой. Хаа байна албан тушаалын наймаа хийхгүй гэсэн Дэд сайдын суудалын наймааг дахин эхлүүллээ. Үнэхээр мордохын хазгай гэгч МАН боллоо.
haraya yutai ch
АНы БААС мөддөө арилахгүй. 1996-2000 баасан баасыг нь арилгаж дуусаад овоо гээгээ орж байсан чинь 2012-2016 Ардчилалыг АН гэж андуураад төрийн 3 өндөрлөгт гарагцан чинь улс орныг өмхий жорлон болгодог байна ш дээ. Ирэх 4 жил АНы бондын өрийг дараад ЭЗ маань нь сөхрөөд уначихгүй бол яамай
MAN MONGOOR LUIBRIIN SONGUULI XIISEN DOLLAR 5000 udaxgui xurne ARD TUMEN ULAM TUILDAJ YDRANA
солонгос хятад вьетнам япон шиг их ажилсаг байвал монгол хөгжинө өөр гарц байхгүй.их эрт ажлаа эхлүүлж өдрийн цайны цагаар бүгд нам гүм унтаж амраад орой болтол ажиллавал 1 өдөрт хийгдэх ажлын бүтээмж 2 өдрийнхтэй тэнцэнэ.
Энэ сарын дотор болж байгаа буруу үйл ажиллагаа АН-ын удирдагч нар болон өмнөх АН-ын ЗГ-ын буруутай үйл ажиллагааны муу үр дагавар. МАН энэ бүхнийг засаж залруулах ажлаа дөнгөж эхэлж байна, үүнд нь битгий хориг саадаа болоод бай. Төр улсыг удирдана гэдэг чинь алга урвуулахын төдий ажил биш. Харин өөртөө зориулж мөнгө идэхийн төлөө ажиллсан хүмүүст бол амархан байж магадгүй. Өмнөх 4 жилийн буруу, бусармаг үйл ажиллагааг засч залруулахад маш их хугацаа орно. Намын мөрийн хөтөлбөрийг ганцхан сард хийдэг юм биш. Багаар бодоход 4 жилийн хугацаанд хэргэжинэ. МАН маш хүнд ЭЗ, маш ядуурсан ард түмнийг АН-ын чадваргүй үйл ажиллагаанаас хүлээн авсан. Энэ намыг сайн ажиллахад ард түмэн бид бүхэн чадах чинээгээрээ дэмжих ёстой, энэ бол энэ сонгуулиар Монголын ард түмний дийлэнх сонгосон сонголт. МАН дийлэнх болсноос хойш үнэхээр сайхан байна. ТА бүхэнд амжилт хүсье
Tiimee.Tantai sanal neg baina.bayarlalaa.MAN-d itgej baina
МАН-ынханаас хүсэх ганц л зүйл гэвэл гадаадын хөрөнгө оруулагч нарыг эргүүлэн татаж, гадаадаас хөрөнгө оруулж ирж, монгол улсыг эдийн засгийн хямралаас гаргах.
АНы БААС мөддөө арилахгүй. 1996-2000 баасан баасыг нь арилгаж дуусаад овоо гээгээ орж байсан чинь 2012-2016 Ардчилалыг АН гэж андуураад төрийн 3 өндөрлөгт гарагцан чинь улс орныг өмхий жорлон болгодог байна ш дээ. Ирэх 4 жил АНы бондын өрийг дараад ЭЗ маань нь сөхрөөд уначихгүй бол яамай
Ялсандаа эрдээд ард түмнийг эсэргүүцсээр атал мөн өөрсдөө ч давхар дээлтэй сайдууд байж болохгүй гэж байсныхаа эсрэг ажилаа эхэлсэн,60 тэрбумыг босгосон офшортон Сандуйд эхний шагналт албыг нь өгсөн, тэр бүү хэл ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг сайдад нэр дэвшүүлсэн эд бүгд ард түмэнд таалагдаагүй. Бас л шударга бус эхэлсэн. Ард түмэн тэнэг биш МАН -ын шударга бус үйлд эхнээс нь дүн тавиад л байгаа. Давтан шударга бус үйлдэл хийвэл тэвчээр нь барагдах вий, амьдрал хүнд МАН -с сайханыг л хүсэж сонгосон шүш.
АНы зөвхөн тонохын дон туссан бүлэг дээрэмчдийн хажууд МАН ч нам шиг нам ажил хийж чаддаг нам