sonin.mn
УИХ-ын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Өнөөдрийн хуралдаанаар шинэ Засгийн газрын кабенитыг бүрдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар үлдсэн 4 сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.
 
Тус Засгийн газар одоогоор 11 сайдаа томилоод буй. Үлдсэн 4 сайдын асуудлыг МАН-ын УЗ-ийн өчигдрийн хуралдаанаас тодруулж, бүлгийнхээ дэмжлэгийг авсан.
 
Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдад П.Сэргэлэнг, Эрүүл мэндийн сайдад А.Цогцэцэгийг, Эрчим хүчний сайдад Т.Энхтайваныг, Барилга, хот байгуулалтын сайдад Г.Мөнхбаярыг томилох эсэх асуудлын хариу өнөөдрийн чуулганы хуралдаанаас тодорхой болох юм.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг