sonin.mn
МОСКВА. /Sputnik/. Сирийн  Алеппо хотын баруун хойд  хэсгийн дүүргүүдэд “Лалын улс” бүлэглэлийн босогчид химийн халдлага явуулсны улмаас энгийн номхон 20 гаруй иргэн шархадсан гэж эх сурвалжууд мэдээлж байна.
 
Засгийн газрын хяналтад байдаг дүүрэгт мягмар гарагт гичийн хийн халдлага үйлджээ.
Алеппо нь Сирийн армийнхан болон босогчдын байлдааны хөлд нэрвэгдээд байгаа хот бөгөөд тус хотыг 8000 хүртэлх тооны босогчид бүслээд байгаа ажээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг