sonin.mn
ТЯНЬЦЗИНЬ. /TASS/. ОХУ, Монгол, БНХАУ гурав авто тээврийн тухай засгийн газар хоорондын гэрээг энэ онд багтаан байгуулах төлөвгүй байна гэж Оросын Тээврийн яамны Олон улсын харилцааны асуудал хариуцсан газрын дарга Роман Алексадров мэдэгдлээ.
 
“Манай гурван яамд Ази, Номхон далайн бүс нутгийн Нийгэм, эдийн засгийн комисс буюу ЭСКАТО-гийн тусламжтайгаар засгийн газрууд хоорондын гэрээг боловсруулж дуусгасан. Энэ гэрээ нь тус авто тээврийн маршрутын эрх зүйн үндэс болох юм. Бид энэхүү гэрээг энэ онд багтаан батална гэдэгт найдаж байна. Тэгвэл авто тээвэрлэлт дараа жилээс эхлэх боломжтой” гэж тэрбээр мэдэгджээ.
 
Мөн тэрбээр, “энэ маршрут нь тус коридорын дагуух орон нутгийн хөгжилд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдэлдээ дурдав.
Энэ оны 6-р сард гурван улсын төрийн тэргүүн нар гурван талын уулзалт хийж, эдийн засгийн коридор байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. 
 
Д.Нямтулга
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг