sonin.mn
МАНИЛА. /ВВС/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн мансууруулах бодис наймаалагчидтай хийж байгаа дайныг НҮБ “олон улсын хуулийн нэрийн дор хийж буй гэмт” хэрэг гэж шүүмжилсний дараа тэрбээр НҮБ-аас гарна гэж сүрдүүллээ.
 
НҮБ-ыг орлох олон улсын өөр байгууллага бий болгохыг БНХАУ болон Африкийн улсуудаас би хүсч болох юм гэж ноён Дутерте хэлжээ.
Мөн терроризм, өлсгөлөн болон зэвсэгт мөргөлдөөнд цэг тавих дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна гэж тэрбээр НҮБ-ыг шүүмжиллээ.
Мансууруулах бодис наймаалж байгаа явдлыг бүрмөсөн таслан зогсоохын тулд хууль бус наймаачдыг цаазаар авах ялыг хэрэгжүүлэхийг энэ оны тавдугаар сард Филиппиний төрийн тэргүүн болсон тэрбээр зөвшөөрсөн юм.
Мансууруулах бодис наймаалагчдыг цаазаар авч байгааг НҮБ "хүний эрхийг зөрчсөн хэрэг" гэж тодорхойлон, Филиппинийг нэг бус удаа зэмлэн буруушаасан билээ.
Дутерте 5 дугаар сарын 9-нд Ерөнхийлөгч болсноос хойш Филиппинд 900 орчим мансууруулах бодис наймаалагчийг цаазаар аваад байна.
 
Г.Доржханд

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг