sonin.mn
НӨАТ-ын сугалааны наймдугаар сарын тохирлоор 6 мянга 813 азтан тодров.
 
Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 150 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд  4 иргэн тус бүр 4 сая төгрөг хожлоо. Мөн 58 азтан тус 500 мянган төгрөг, 594 азтан 100 мянган төгрөг хожсон бол 6 мянга 157  азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.
 
Энэ удаагийн тохиролд өнгөрсөн сарын 01-31-нд олгосон 6.8 сая баримт оролцсон юм. Дараагийн сугалааны тохирол есдүгээр сарын 18-ны өдөр болно.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг