sonin.mn
ВАШИНГТОН. /Sputnik/. Куба болон АНУ-ын хооронд энэ сарын 31-нээс эхлэн тогтмол арилжааны нислэг үйлдэж эхэлнэ гэж Кубын Тээврийн дэд сайд Эдуардо Родригес мэдэгдлээ.
 
Тэрбээр хэлэхдээ “шууд нислэгийг сэргээх нь хоёр улс хоорондын харилцааг бэхжүүлэх үйл явцад хувь нэмэр оруулах томоохон алхам юм” гэв.
Америкийн иргэний агаарын тээврийн “JetBlue” компанийн нисэх онгоц наймдугаар сарын 31-нд Флорида муж улсын Форт-Лодердейл хотоос Кубын Санта-Клара хот руу анхны шууд нислэгийг үйлдэх аж.
 
Энэ нь 1960-аад оноос хойш тус хоёр улсын хооронд үйлдэх гэж буй анхны шууд, арилжааны нислэг юм.
АНУ болон Куба нийслэл хотууддаа ЭСЯ-даа харилцан нээснээр хагас зуун жилийн өмнө тасалсан дипломат харилцаагаа бүрэн сэргээсний нэг жилийн ой өнгөрсөн оны долдугаар сарын 20-нд болсон билээ.
 
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг