sonin.mn
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Баянзүрх дүүргийн хошой тэргүүний 44 дүгээр сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд оролцлоо.
 
Тэрээр багш сурагчдад баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд “Монгол Улсын ирээдүйг тодорхойлох энэ салбарт түлхүү анхаарч, чанартай боловсролыг эрхэмлэх бодлогыг барьж  ажиллана. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд багш, сурагч бүрийн идэвхи оролцоо  хамгийн чухал” хэмээв. Мөн тус сургуулийг өргөтгөх асуудал анхаарал хандуулахаа мэдэгдлээ.
 
Учир нь энэ хичээлийн жилд  тус сургуульд 3500 хүүхэд 3 ээлжээр суралцаж байгаа бөгөөд анги танхимын хүрэлцээ, сурах орчинг бүрдүүлэхэд нэн түрүүнд өргөтгөл хийх шаардлагатай байгааг сургуулийн удирдлагууд хэлсэн юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг