sonin.mn
9-р сарын  18-нд Орос улсын Нэгдсэн сонгуулийн  өдөр. Энэ өдөр  Төрийн думын 7 дахь удаагийн сонгууль болон тус улсын 5300 гаруй янз бүрийн  түвшний сонгууль явагдлаа.
 
Орос  улсын Сонгуулийн Төв Комиссийн /СТК /Мэдээллийн төвд тус комиссийн гишүүн Онц  бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Василий Лихачев болон Орос улсын ГХЯ-ны Онцгой даалгаврын  Элчин сайд Андрей Нестеренко нар хилийн чанд дахь сонгуулийн санал хураалтын ажлын явцын талаар ярьжээ.
 
Оросын Гадаад хэргийн яамнаас  уламжилж  буйгаар,  гадаадад  амьдарч байгаа  Орос улсын сонгогчдын тоо  1 886 947 хүрээд байна. Түүнээс гадна энэхүү жагсаалтыг бусад орнуудад богино хугацаагаар ирээд байгаа, тухайлбал, жуулчид нэмэх боломжтой гэнэ. Иймд сонгогчдын тоо 3 сая гаруй байж болзошгүй  юм. 
Василий  Лихачев, хэлэхдээ Москвагийн цагаар 13 цагийн байдлаар Австрали, Шинэ Зеланд, Самоа болон Тонга вант улсад санал хураалтын ажиллагаа дууссан гэлээ. Газар зүйн байршлын улмаас шалтгаалан хамгийн сүүлд Сан-Франциско болон Сиэтлд амьдардаг Оросын иргэд саналаа өгч дуусна. Тэндхийн  сонгуулийн байрууд  москвагийн цагаар 9-р сарын  19 –ны өглөөний 6 цагт  хаалгаа барина. 
 
Гадаад дахь оросууд Сонгуулийн төв комиссийн зөвшөөрсний  дагуу урьдчилж саналаа өгчээ.  СТК 6 орны 9 сонгуулийн байр болон 53 орны  77 сонгуулийн байранд санал хураалтыг хугацаанаас нь өмнө авахыг зөвшөөрчээ.  Санал хураалтыг хугацаанаас нь өмнө зохион явуулах нь нилээд  хэдэн  учир шалтгаантай аж. Энэ нь оросын  сонгогчдын алслагдсан дүүргүүдэд амьдардаг болон тэдний ажлын график ба ОХУ-ын мэргэжилтнүүд тухайн улс оронд тусдаа цомхон амьдардаг болоод ихэнх тохиолдолд  аюулгүй   байдлаас хамааралтай юм.  Түүнээс гадна нилээд орнуудад 9-р сарын 18 – ны ням гариг  ажлын өдөр аж. 
 
Андрей Нестеренко ярихдаа, сонгуулийн санал хураалт 145 орны нутаг дэвсгэр дээр явагдаж байгаа гэв.  Гадаад дахь Орос улсын 200 гаруй байгууллагад 75 нэг мандаттай  сонгуулийн тойргийн 372 сонгуулийн байр ажиллаж байна гэв. ОХУ–аас гадаад руу явуулсан  Сонгуулийн баримт сэлтийн нийт  жин 32 тонн болсон тухай ярьжээ.   Германы  Берлин, Бонн, Гамбург, Лейпциг,  Мюнхен, Франкфурт –Майн гэх 5 хотод  нийт  16 сонгуулийн байрыг байгуулжээ. Тэгвэл БНХАУ –ад 5 сонгуулийн байр байгуулсан байна. Үүнд: Бээжин /БНХАУ дахь ОХУ –ын ЭСЯ –ны нутаг дэвсгэр/, Гонконг, Гуанжоу, Шанхай болон Шэньян орж буй юм.   
 
А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг