sonin.mn
Москвагийн цагаар 17.00 тус улсын сонгуулийн ирцийн дээд үзүүлэлт 70 гаруй хувьтай байжээ.Тухайлбал, Чеченьд 72,16 хувь, Тюмень 74,3 хувь, Кемерово муж  78,96 хувьтай байна.
 
Харин Санкт-Петербург, Москва  болон Москва мужийн  ирц ням гаригийн 17.00 цагийн байдлаар  16.12, 19.86  болон 21.73 хувь байсан тухай Орос улсын Сонгуулийн Төв комиссийн хэвлэлийн албаны мэдээнд уламжилжээ.
 
Москвагийн цагаар  18. 00 байдлаар  тус улсын сонгуулийн  насны иргэдийн 39,37 хувь саналаа өгчээ.
Сонгуулийн санал хураалт Москвагийн цагаар 21.00 буюу Оросын хамгийн баруун бүс нутаг -Калининград мужийн иргэдийн санал хураалтаар өндөрлөнө.
 
А.Огторгуймаа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг