sonin.mn
ТРИПОЛИ. /ВВС/. Ливид манай улсын хоёр иргэн барьцаалагдсан байна гэж Италийн Гадаад хэргийн яам мэдэгдэв.
Эдгээр иргэд даваа гарагийн өглөө барьцаалагдсан гэхээс өөр мэдээлэл алга гэж яам мэдэгдэлдээ дурджээ.
 
Харин хэвлэлүүдэд мэдээлснээр, Италийн хоёр иргэнийг Канадын нэгэн иргэний хамт Гат хот руу авч явсан байна. Эдгээр гурван хүн нисэх онгоцны буудалд засварын ажил хийдэг компанид ажилладаг ажээ.
 
Гат хот нь Триполид байрладаг Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын хяналтад байдаг юм.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг