sonin.mn
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд хандаж асуулга тавьжээ.
 
Тэрбээр асуулгадаа хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуй салбар 1999 оныг хүртэл ДНБ-ний 30-40 хувийг бүрдүүлдэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд энэхүү үзүүлэлт буурч байна. Энэ нь МАА салбар дахь нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахгүй байна хэмээн үзэж байгаагаа дурдсан байна. 
Тиймээс монгол малын ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр цаашид баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээ болон төр засгийн зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байгааг асуулгаараа тодруулжээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг