sonin.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 5 яамны Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо.
 
Хуралдаанаар Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны, Г.Баясгалан ,Хууль зүй, дотоод хэргийн, Г.Нандинжаргал Уул уурхай, Хүнд үйлдвэрийн ,Г.Өнөрбаяр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын, Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилсон байна. 
 
Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс явуулахад дээрх иргэд тэнцжээ. 
Мөн хуралдаанаар Б.Билэгтийг ШШГЕГ-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж Ц.Амгаланбаярыг томиллоо. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны болон орон тооны бус зарим гишүүнийг чөлөөлж, нөхөн томилов.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг