sonin.mn
ШШГЕГ-ын Соёл урлаг хариуцсан мэргэжилтэн, ахмад Э.Болормаа уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааны Тэргүүн байрын шагнал хүртсэн байна.
 
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, фукуокагийн Азийн соёлын шагналт, Зууны манлай уртын дууч, профессор Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын олон улсын анхдугаар уралдаанд   200 гаруй уран бүтээлчид өрсөлдсөн юм.
 
Тэрхүү уралдаанд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын соёл урлаг хариуцсан мэргэжилтэн, ахмад, Соёлын тэргүүний ажилтан,  уртын дуучин Э.Болормаа “Тэргүүн”  байрын шагнал хүртсэн юм. Түүнд ШШГЕГ-ын удирдлага  болон хамт олон нь баяр хргэж талархал илэрхийлсэн байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг