sonin.mn
Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халид Яатийм Аль-Фадхли Сэлэнгэ аймагт өчигдөр албан айлчлал хийлээ. 
 
Айлчлалын үеэр ноён Элчин сайд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон аймгийн удирдлагуудтай уулзаж, эрүүл мэндийн салбар, спортын чиглэлээр түлхүү ажиллах, энэ салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна. 
 
Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 27000 хүн амтай, бүтээн байгуулалт ид өрнөдөг, аж үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж байгаа бөгөөд аялал жуулчлал ч хөгжих боломжтой. Гэвч улсдаа томоохонд тооцогддог тус суманд дулааны шугам сүлжээний асуудал хүндхэн байгаа талаар аймгийн Засаг дарга танилцуулав. Мөн Алтанбулаг суманд спорт цогцолбор барих, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг болон Хүдэр сумын эмнэлэгт томоохон засвар үйлчилгээ хийх зэрэг барилга байгууламжийн хувьд олон тулгамдсан асуудал байгааг хэлэв.
 
Элчин сайд ноён Халид Яатийм Аль-Фадхли Сэлэнгэ аймгийн хувьд эдийн засгийн дэд бүтцийн асуудалд хөрөнгө оруулж хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд шийдэх ёстой асуудлуудыг төсөл хэлбэрээр Засгийн газар, Сангийн яамаар дамжуулан хүргэвэл Кувейтын сангаар дамжуулан буцалтгүй тусламж олгох бүрэн боломжтой гэсэн юм.
 
Мөн тэрбээр улсын гурилын хэрэгцээний дийлэнх хувийг дангаараа бүрдүүлдэг Сэлэнгэ аймагтай газар тариалангийн салбарт хамтран ажиллах боломж бүрэн байгааг Элчин сайд онцолж байв. 
 
Айлчлалын хүрээнд Элчин сайд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгтэй танилцсан юм. Нийт 90 гаруй салбар, 1100 гаруй ажилчинтай 17 сум 6 тосгоны 22000 өрхөд хүрч үйлчилдэг тус эмнэлэг 1992 онд ашиглалтанд орсноос хойш засвар хийгдээгүй аж. Мөн нэгдсэн эмнэлгийн гол тулгамдаж буй асуудал нь тусгай зориулалтын тоноглогдсон машингүй, Шаамар, Хэрх, Түшиг сумдад түргэн тусламжийн машингүй гэдгийг танилцуулахад  байхгүй. Яаралтай төрөх Элчин сайд аймгийн нэгдсэн эмнэлэг албан ёсны хүсэлтийг Кувейт улсын Элчин сайдын яамруу явуулснаар бүрэн тоноглогдсон авто машинтай болох боломжтой гэдгийг хэлсэн юм.
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг