sonin.mn
Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, сонгуулийн хэсгийн санал авах байранд хүргүүлсэн байна.
 
Орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдөр 10 дугаар сарын 19-нд болно. Иймд сонгуулийн насны иргэд оршин суух хэсгийнхээ санал авах байранд очиж өөрийн мэдээллээ шалгахыг сануулж байна. Хэрэв мэдээлэл зөрүүтэй буюу буруу бүртгэгдсэн байвал улсын бүртгэлийн холбогдох нэгжид 10 дугаар сарын 4-ны дотор бичгээр гомдол гаргах эрхтэй юм.
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг