sonin.mn
10 дугаар сарын  2-нд  нутгийн хойд хэсгээр, 3-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орно.
 
Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ирэх сарын  3-наас хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 
 
 Б.Заяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг