sonin.mn
Төрийн соёрхолт, УГЗ Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан УДЭТ-ын уран бүтээлчид маргааш “Харц хатан” дуулалт жүжгийг толилуулна.
 
Тус дуурийн үйл явдал 1860-аад оны үед Түшээт хан аймгийн Говь-Түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд болж өнгөрсөн гэдэг. Жүжигт түшээ гүн  Гаадин түүний хүү залуу ноёнтон Чагдаржав, харц тарвагачны охин Сэржмядаг нарын түүхийг өгүүлнэ.
 
Жүжгийн гол дүр болох Сэржмядагт жүжигчин  Б.Эрдэнэцэцэг, МУГЖ Ж.Оюундарь, Чагдаржавд жүжигчин Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр нар дүр бүтээх юм.
Дуулалт жүжгийн цомнолыг Төрийн соёрхолт, яруу найрагч Д.Төрбат бичиж, ерөнхий найруулагчаар Б.Мөнхдорж, хөгжмийн найруулагчаар  УГЗ Б.Мөнхболд нар ажиллаж байна.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг