УИХ-ын гишуүн Л.Оюун-Эрдэнэ-тэй ярилцлаа
-Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд болж байна. Хувь гишүүнийхээ зүгээс гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?
-Надад бол хоёр бодол төрөөд байгаа юм. Тухайлбал, 16 жилийн дараа буюу 2000-аад оны эхэн үетэй ижил нөхцөл байдал давтагдаж байна. Энэ удаагийнхыг өмнөх Засгийн газруудтай харьцуулбал хүнд нөхцөлд байгаа нь үнэн.
Та бүхэн санаж байгаа бол тэр үед “Алт диллер”, “Ардын банк” гээд маш том хэрэг мандаж байсан. Цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй буюу үндсэндээ төсөвгүй болчихсон Засгийн газрыг Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс хүлээж авч байсан шүү дээ. Харин энэ удаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хувьд түүнтэй яг адилхан нөхцөл байдалд байна. Дансанд нь мөнгө алга, “Эрдэнэт” үйлдвэрийнхээ 49 хувийг хууль бус аргаар зарчихсан, маш их хэмжээний өрийн дүнтэй Засгийн газрыг хүлээж авлаа шүү дээ.
Харин энэ нөхцөл байдлыг 100 хоногийн дотор засах боломжгүй гэдэг дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон түүний Засгийн газрын гишүүдийг өмөөрч дуугармаар байгаа юм. Нөхцөл байдал нь өөр учраас тэр л дээ. Нөгөө талаас энэ Засгийн газар илүү шуурхай ажиллах ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал илүү хүнд, эрх баригчид 65 гишүүнтэй байх тусмаа улам их хариуцлагатай ажиллах ёстой. Реформын шинжтэй томоохон ажлуудыг ч хийх хэрэгтэй. Засгийн газар хангалттай хурдтай ажиллаж чадахгүй байна гэдэг шүүмжлэл бий.
УИХ-ын гишүүний хувьд би үүнийг зарлагаа багасгаад реформ тал дээр илүү хүчтэй, далайцтай ажиллах улс төрийн боломж байгаа гэж харж байгаа. Нэг нам 65 суудалтай байгаа учраас.
-Манай улсын эдийн засаг хүндэрсэн, гаднаас авсан өр, зээлээ төлөх хугацаа тулсан учраас ОУВС-гаас дэмжлэг авахаас аргагүй болсон гэж байгаа. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эхний алхмуудыг хийж байна. Та хувьдаа энэ хөтөлбөрт хамрагдах эсэхэд ямар байр суурьтай байгаа вэ?
-Юуны өмнө “Стэнд бай” гэж яг юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон нийтэд зөв ойлголт өгөхийн тулд шүү дээ. Энэ хөтөлбөрийн талаар бид зөв ойлголт, мэдээлэлтэй байх хэрэгтэй. “Стэнд бай” гэдэг бол зөвхөн мөнгө өгөх асуудал биш. Энэ бол үндсэндээ өнөөдрийг хүртэл явж ирсэн Сангийн яаманд байгаа орлого, зарлагыг хэрхэн илүү мэргэжлийн төвшинд болгох вэ гэдэг л хөтөлбөр. Энэ хөтөлбөрт хамрагдсаны дараа томоохон байгууллагууд дэмжихээ амласан илэрхийлэл болдог.
Тийм учраас “Стэнд бай" хөтөлбөрийг авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн нөхцөлд бидэнд улстөржөөд байх цаг алга. Яагаад гэхээр ирэх оны нэгдүгээр сараас бид эхний ээлжийн буюу томоохон дүнтэй зээлиин эргэн төлөлтөө төлж эхлэхээр байгаа. Гэтэл жижиг можаритор тогтолцоотой учраас УИХ-ын гишүүн бүхэн л тойрогтоо хөрөнгө оруулалт оруулахыг шаардаж эхэлнэ. Энэ үед зарлага талын дансыг Монголбанк, Ерөнхий сайд, Сангийн яам гэсэн гурван субьект үндсэндээ биелүүлэх үүрэгтэй.
Энэ гурван субьект илүү бодлогын дэмжлэг болно гэдэг утгаараа том эрх ашгаа харах хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа юм. Монгол Улс дефолт болчихгүй, эдийн засгийн хувьд дампуурал зарлачихгүй, олон улсын хэмжээнд өрөө төлж чадахгүй гэдэг хар дансанд орчихгүйн тулд ОУВС-гийн дэмжлэг авах нь гүйцэтгэх засаглалдаа илүү дэмтэй болов уу гэдэг зарчмын байр суурьтай байгаа.
-Засгийн газрын 100 хоног тун удахгүй болох гэж байна. Хэдийгээр эрх баригчид энэ хугацааныхаа ажлыг албан ёсоор дүгнээгүй байгаа ч сөрөг хүчний зүгээс байр сууриа илэрхийлээд эхэллээ. Тухайлбал, МАН 100 хоногт өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн ажлыг гацаах, зогсоох ажиллагаа их явууллаа гээд байна л даа. Тэр дундаа хэд хэдэн хуулийн үйлчлэлийг зогсоосон зэргийг онцлоод байна лээ. Харин таны хувьд гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?
-Энэ бүхнийг харахад анхдугаар чуулган дээр миний хэлж байсан байр суурь батлагдаж байна уу гэж хараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, намын дарга, Ерөнхий сайд хоёр бол нэг хүн байх ёстой гэдэг зарчмын байр суурийг би илэрхийлж байсан л даа. Яагаад гэхээр, угаасаа гүйцэтгэх засаглал өөрөө хүчтэй байх ёстой. Засгийн газар нь хүчтэй байсан цагт олон хуулийн төсөл хэрэгжих нөхцөл бүрдэнэ шүү дээ.
Өөрөөр хэлбэл, ямар ч хуулийн цаана санхүүжилт яригдаж байгаа шүү дээ. Харин Засгийн газар энэ санхүүжилтийнхээ эх үүсвэрийг ямар байдлаар хийх вэ гэдэг нэгдсэн шийдэлтэй байх ёстой. Засгийн газраас нэг удаа татвартай холбоотой санал оруулж ирсэн. Тэр нь бүлэг дээр унасан. Одоо 99 хувийг тэглэх татварын хуулийг гаргаж ирж байна. Ингэхдээ дөрвөн салбарыг онцолж байгаа нь УИХ-ын гишүүдэд төдийлөн таалагдахгүй байгаа шүү дээ.
Яагаад заавал дөрвөн салбарыг онцолсон юм, нэмэх шаардлагатай салбар байна гэдгийг хэлж л байна. Үүнээс болоод Засгийн газрын бодлого УИХ-ын бүлэг дээр хоёр дахь удаагаа унавал яах вэ. Тэгвэл Засгийн газрын зүгээс нэгдмэл, хүчтэй бодлого явуулж чадахгүй байгаагийн илэрхийлэл болно гэж харж байна. Тийм учраас цаашдаа Засгийн газар, Ерөнхий сайд өөрөө илүү хүчтэй, улс төрийн дэмжлэгтэй байх хэрэгтэй гэж харж байгаа юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
МАНАН улс орныг удирдаж чадахгүйн тодорхой учир хурдхан стэнд бай хөтөлбөрт хамрагд
Үргүй зарплыг багасгах, санхүүгийн сахилгыг чангатгах хэрэгтэй. Үр ашиггүй хурал зөвлөгөөн, семинарь уулзалтуудыг багасгах. Ер нь зогсоосонч яадаг юм бэ? Үүний зэрэгцээ төсвийн байгууллагуудын тэмдэглэж байгаа ойн арга хэмжээ, цайллага, дайллагыг зогсоож болно шүү дээ. Богд Жазандамба төр, шашиныг хослон барьж байхдаа уул овоо тахилгад хөрөнгө зарж байгааг зогсоох лүндэн буулгаж байсан юм байна лээ. Бид үргүй зардал маш их гаргаж байна. Дээр нь хариуцлага ярьж буруу зарцуулсан мөнгийг гаргуулах хэрэгтэй. Өмнөх засгийн газар үрэлгэн хөрөнгө мөнгийг буруу зарцуулсан нь үнэн л юм бол гэм буруутайгий нь тогтоогоод ил тод хариуцлага тооцъё л доо.
ehleed byaryy boloh heregtei baihaa.
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхжаргал чи байрнийхаа залуухан хөвгүүнийг шохоорхохоо боль
Чи тэр Мөнхжаргалтайгаа хамт тонилооч
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхжаргал чи байрнийхаа залуухан хөвгүүнийг шохоорхохоо боль
Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)
Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
Хямрал нь хувийн хэвшлийн чөлөөт системын уналт биш, харин төрийн эмгэнэлт уналт байсан юм. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. (АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов)
Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Мальтуст бичсэн захианаас )
К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)
Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)