sonin.mn
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн ч орон сууцандаа орж чадаагүй 366 өрх байгаагаас 140 гаруй айлыг түр суурьшуулах орон сууцанд оруулах шийдвэрийг НИТХ-ын Тэргүүлэгчид гаргалаа. 
 
Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө бүртгэж авах тухай, Ази-Европын чуулга уулзалтын дурсгалд зориулсан “Тэнгэрийн өрх” хөшөө байршуулах тухай  асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Хямд өртөгтэй орон сууц”-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Баярс констракшн” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулан ажилласан.
 
Тус гэрээний дагуу “Баярс констракшн” ХХК ажлаа гүйцэтгэсэн тул нийт 8 тэрбум 667 сая 690 мянган төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын данс бүртгэлд бүртгэхээр боллоо.“Баярс констракшн” ХХК 1-12 давхарын 132 айлын орон сууцны барилга байгууламж, гадна тохижилт, зоорийн давхарыг барьж ашиглалт оруулсан байна.
 
 Б.Заяа 
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг