sonin.mn
  Монголд хадгаламж, зээлийн хоршоод үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор Үндэсний хоёрдугаар форумыг энэ сарын 28,29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах юм байна.
 
Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбооны санаачилгаар болох эл форумд Азийн Хадгаламж зээлийн хоршоодын холбоо,  БНСУ-ын Хадгаламж зээлийн хоршоодын холбоо, Канад Улсын хоршоодын төлөөлөл, Монголын хоршооллын нэгдсэн холбоо зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцох аж. 
 
Чуулганы үндсэн хуралдаанаар Хадгаламж зээлийн хоршооны хөгжлийн бодлогын асуудлыг хэлэлцэх бол салбар хуралдаануудаар хамтын ажиллагаа, туршлага, үйл ажиллагааны асуудлаар ярилцах юм байна.
 
Дашрамд дурдахад манай улсад 40 гаруй мянган гишүүнтэй 278 хадгаламж, зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна. Хадгаламж зээлийн хоршоодын нийт активийн хэмжээ анх удаа 100 тэрбум төгрөгөөс давсан үзүүлэлттэй гарчээ. 
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг