sonin.mn
МОСУЛ. /ВВС/. Иракийн армийн цэргүүд хойд нутгийн Мосул хотоос холгүй орших 11 тосгоныг чөлөөлжээ.
 
2014 оны зургадугаар сараас хойш “Лалын улс” босогчдын бүлэглэлийн хяналтад байгаа Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг Иракийн засгийн газрын цэргүүд болон Курдын цэргийн хүчин өчигдрөөс явуулж эхэлсэн юм.
 
АНУ-ын цэргийн нисэх онгоцуудын дэмжлэгтэйгээр тэд Мосул орчмын газрууд руу их буугаар галласаар байна.
Иракийн армийн албаны хүн өчигдөр орой мэдэгдэхдээ “бид хуурай замын ажиллагаа явуулах явцад 11 тосгоныг чөлөөлөөд байна” гэв.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг