sonin.mn
УИХ-ын чуулганаар Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн товыг аравдугаар сарын 19-ний өдөр хийхээр товлосон билээ.
Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгууль маргааш болох юм.  
 
Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. 
 
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монголын Ногоон Нам, Бүгд Найрамдах Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын "ТӨВ НУТАГ" эвсэл, Эх Орон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам оролцох нь.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг