sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн зүүн нутгийн нэгэн эмнэлэгт гал гарсны улмаас 23 хүн амь эрсэдсэн тухай албаны хүмүүс мэдэгдлээ.
 
Тэдний хэлснээр, даваа гарагийн орой тус улсын Орисса мужийн Бхубанешвар хотын “SUM” гэдэг хувийн эмнэлгийн диализийн тасагт гал гарч эхэлжээ.
Өвчтнүүдийг тус хотын өөр эмнэлгүүд рүү шилжүүлсэн байна.
120 орчим гал сөнөөгч галыг унтраажээ.
 
Тус хотын Гал командын албаны ажилтан хэлэхдээ “диализийн тасагт цахилгааны богино холболт үүссэний улмаас гал гарсан байх магадлалтай байна” гэв.
Хохирогчдын ихэнх нь утаанд хордон амиа алдсан байна.
 
2011 оны наймдугаар сард тус улсын зүүн нутгийн Калькутта хотын эмнэлэгт гал гарсны улмаас 89 хүн амиа алдаж байжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг