sonin.mn
БАНГКОК. /Kyodo/. Хаан Пумипон Адульядетын араас эмгэнэн гашуудаж буй бага орлоготой хүмүүст Таиландын Засгийн газар хар өнгийн футболкнуудыг үнэгүй тараана.
 
Таиландын хаан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 88 насандаа таалал төгссөний дараа хар өнгөтэй хувцас худалдан авах гэсэн хүмүүсийн хөл хөдөлгөөнд тус хулсын дэлгүүрүүд дарагдаж, улмаар хар хувцас олдохгүй болжээ.
 
Хар өнгийн футболк хийхийг хувцасны үйлдвэрүүдэд тус улсын Засгийн газар үүрэг болгох аж.
Бага орлоготой 8.3 сая хүнд зориулан футболк үйлдвэрлэхэд тус улсын Засгийн газар 12 сая доллар зарцуулах гэж байна.
 
Хар хувцас ховордож буйг далимдуулан үнэ нэмэн ашиг олохгүй байхыг Таиландын Засгийн газар даваа гарагт худалдаачдад анхааруулжээ. Зарим дэлгүүр хар өнгийн хувцасны үнийг хоёр дахин нэмсэн гэх мэдээлэл байна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг