sonin.mn
МАНИЛА. /Sputnik/. Даваа гарагийн орой Филиппиний эрэг орчимд Рихтерийн шаталбараар 5.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн судалгааны газар мэдээллээ.
 
Тус газрын мэдээлснээр, даваа гарагийн оройн 21:45 цагийн үед Филиппиний Сан-Исидро хотоос зүүн болон зүүн хойд зүгт 8 км-ийн зайтай орших газарт 65 км-ын гүнд газар хөдлөлт болжээ.
 
Газар хөдлөлтийн улмаас хүн амь эрсэдсэн болон эд материалын хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна.
 
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг