sonin.mn
МЗХ-ны Залуучуудын Эрүүл мэндийн байнгын хорооноос тус холбооны гүйцэтгэх хорооны мэргэжилтнүүдийг В, С вирусын шинжилгээнд өчигдөр үнэ төлбөргүй хамрууллаа.
 
Энэхүү үзлэг оношилгоонд “Happy veritas” элэгний төв лаборатори хамтран оролцсон байна. Тус лабораторийнхон В, С вирусын шинжилгээг сүүлийн үеийн технологи дээр үндэслэн хийдэг байна. Ингэснээр монголчууд элэгний вирусын өвчлөлөө эрт үед нь оношлуулж, эмлүүлэхийн зэрэгцээ  үе шатанд нь тохирсон эмчилгээг хийлгэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд зөвлөжээ.
 
Манай улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж байгаа бөгөөд 10 хүн тутмын нэг нь B вирусийн халдвартай. Элэгний В, С вирусын халдвар авсан хүмүүсийн 85 хувьд нь шинж тэмдэг илрэхгүйгээр өвчин даамжирдаг гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс Эрүүл мэндийн байнгын хорооноос залуучуудаа энэхүү урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулсан аж.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг