sonin.mn
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан Дэлхийн банкны зөвлөх Шонн Манди-г хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцов.
 
Эл хөтөлбөрийг иргэдийн санхүүгийн зах зээлд итгэх итгэлийг бататгах, мэдлэгийг дээшлүүлэх, оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, санхүүгийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг багасгах зорилгоор Дэлхийн банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, БСШУЯ  хамтран хэрэгжүүлж буй юм.  Хөтөлбөрийг 2021 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
 
Өнөөдрийн уулзалтаар Дэлхийн банкны зөвлөх Шонн Манди хэлэхдээ, "Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн Монголын талын хэрэгжилтэд сэтгэл өндөр байна. Монгол Улс жилийн өмнө энэхүү хөтөлбөрийг баталсан бөгөөд маш богино хугацаанд олон ажил өрнүүлсэн. Төрийн байгууллагууд ийнхүү хамтран ажиллах нь үндэсний хэмжээнд үр ашгаа өгч, санхүүгийн боловсролын чиглэлд ахиц авчрах сайн жишээ боллоо" хэмээн онцлов.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг