sonin.mn
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс тогтмол зохион байгуулдаг цагийн ажил хайгчдад зориулсан "Part time" чиглүүлэх сургалтаа энэ сарын 20-нд хийнэ.
 
Энэ удаагийн зочноор Олон улсын хүний нөөцийн хөгжлийн академийн захирал, Хүний нөөцийн удирдлагын мэргэжилтэн Н.Амаржаргал уригдсан бөгөөд тэрбээр “Өндөр гүйцэтгэлтэй ажилтан байх боломж” сэдвээр сонирхолтой лекц унших юм.
 
Мөн үеэр Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс цагийн ажил, цагийн ажлын хөлс, цагийн ажил хийхэд анхаарах зүйлс, цагийн ажилтны дэвтэр зэрэг сэдвээр залууст мэдээлэл хүргэх аж. Сургалт лекц МЗХ-ны Залуус танхимд болох ба цагийн ажил хайж буй бүх залууст нээлттэй.
Өнөөдрийн байдлаар Залуучуудын Хөдөлмөрийн төв биржид нээлттэй байнгын ажлын байр 40, цагийн ажлын байр 15 байна хэмээн тус биржээс мэдээллээ.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг